Өмнөд Солонгос дахь шатахуун түгээх станц, автомашин засварын газрууд Японд үйлдвэрлэсэн автомашиныг цэнэглэж, засвар үйлчилгээ үзүүлэхээс татгалзах замаар бойкотолж байна.
Япон руу хийх аялал, Японд үйлдвэрлэсэн шар айраг, хүүхэлдэйн киноны тасалбараас хүртэл татгалзаж эхэлжээ. Үүний сацуу Сөүл дэх Японы Элчин сайдын яамны байрны гадаа жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Энэ сарын 1-нээс эхлэн Токио Өмнөд Солонгос руу гаргадаг гурван төрлийн хагас дамжуулагч зэрэг бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьснаас хойш тус улсад Японыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Энэ сарын эхээр Солонгосын Шатахуун түгээх станцуудын холбоо япон автомашин эзэмшигчдэд үйлчлэхгүй байх замаар тус эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэх уриалга гаргаж байсан бол энэ сарын 19-ний өдөр автомашин засварын газрууд энэ уриалгад нэгджээ.
Гэхдээ энэхүү хөдөлгөөн солонгосчуудыг хоёр хуваахад хүргэж болзошгүй хэмээн ажиглагчид болгоомжилж байна. “Бид дайсан эсвэл найз руугаа буудаж буйг мэдэхгүй бол ялалт байгуулах боломжгүй”, гэж мэдээллийн “E Today” цахим хуудсанд бичжээ. Шатахуун түгээх станцуудын санаачилгын хохирогч нь Японы засгийн газар бус, харин автомашин эзэмшигчид юм. Хэрэв хүмүүс шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхээ болих аваас Японы засгийн газар бус, харин шатахуун түгээх станцын эзэд л хохирно гэж тус сайт онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт Японд үйлдвэрлэсэн шар айргийн борлуулалт 40 хувиар буурсан бол бусад шар айргийн борлуулалт нэмэгдсэн гэнэ. CU сүлжээ дэлгүүрээр борлуулж буй солонгос шар айргийн борлуулалт дөнгөж 2.8 хувиар нэмэгдсэн нь үндэсний үзэл хүртэл хязгаартай гэдгийг харуулж байна. Япон руу аялах захиалгын хэмжээ 70 хувиар буурсан бол өмнө нь хийгдсэн захиалгын 50 хувь нь цуцлагджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319