БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар Токио хотноо уулзалт хийж, хоёр талын харилцааг сэргээх тохиролцоонд хүрсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тус хоёр улсын харилцаа дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаас үүдэн муудаж, хоёр талын дээд түвшний харилцан айлчлал сүүлийн 12 жилд тасарсан юм.
Хэлэлцээний үр дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд Хойд Солонгосын зүгээс ирэх цөмийн болон пуужингийн заналхийлэлтэй холбогдуулан талууд аюулгүй байдлын хэлэлцээгээ сэргээх тохиролцоонд хүрч, чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийн ач холбогдлыг онцолсон хэмээн Кишида мэдэгджээ.
Юн Сог Ёлын мэдээлснээр, талууд цэрэг, тагнуулын мэдээлэл солилцох хэлэлцээрээ хэвийн хэрэгжүүлэх тухай тохиролцоонд мөн хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )