Монголчууд хаашаа яваад байна вэ!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Нийслэлчүүд хийгээд нийт монголчуудыг хагас сар орчим  шуугиулсан жагсаал тарж, жагсагчид гэртээ харилаа.

Энэ удаагийн жагсаал сайн, муу олон талтай болов.  “Уурлаад босоход яах аргагүй миний зөв байсан юм. Уужраад бодоход чиний зөв юм байна” гэж нэг үг байдаг шиг  хэн хэнд маань ухаарал, сургамж, бодох, дүгнэх зүйл бишгүй үлдлээ.

Хамгийн гол нь залуу үе маань хэт сэтгэл хөдлөлд автсанаар “Жоомоо алах гээд гэрээ шатаасан” эмгэнэлт үлгэрт хүрчих вий гэсэн айдас болгоомжлол нийгмийг нэлээд донсолголоо. Угаасаа айхгүй байх, болгоомжлохгүй байх арга алга. Дэлхий тайван бус байхад бид улс дотроо өөр, хоорондоо дажин хийвэл түүнд дөрөөлсөн ямар ч нөхцөл байдал бий  болохыг таашгүй. Өнөөдөр хоёр хөршийн маань нэг нь цар тахалтай дайтаж, нөгөө нь Украинтай хурцадмал байдалтай удаж байна. Оронд эдийн засаг хүндэрсэн. Тэгэхээр бидэнд бодох, болгоомжлох зүйл байх ёстой юм.

Түүнээс жагсаалд нэгдсэн залуус маань төрд бугшсан муу муухайг арилгах, оройд гарч суусан хэдэн хүн ойгүй баяждаг явдлыг таслан зогсооё гэсэн нь зөв. “Төрд байгаа хулгайтай тэмцье”, “Хариуцлага тооцъё” гэж өдөр шөнөгүй тэмцсэн  нь ч зөв.

Түүний мөрөөр Эрүүгийн хуульдаа  “Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Цаашид хариуцлагатай төрийг урлан бүтээх, тогтолцооны өөрчлөлт рүү явах нөхцөл байдал бий болж байх шиг байна.

Сөрөг тал нь жагсаалын үеэр тэрүүгээр яваа гайг үүгээр дуудах гэдэг шиг зарим нь Украины Ерөнхийлөгч Зелинскийг онцлон дурдаж, түүний дүрд тоглох мөрөөдөл цухалзуулаад амжсан нь ч бий. Харанхуйгаар дагаж дууриана гэдэг харамсалтай. Дайн дажинг хүсэмжилнэ гэдэг юутай ч харьцуулшгүй мунхаглал. Хэн гэдгийг нь уншигчид төвөггүй ойлгож буй тул нуршаад яах вэ. Гадаадын иргэд “Гахайнуудыг сөнөөе” гэсэн уриа, лоозон барьчихсан явсан нь ч бий.

Жагсагчид Төрийн ордон руу дайрч орох, хаалга, хашааг эвдэж нураах үйлдлийг хэд хэдэн удаа гаргасан. Дүн өвлийн жаварт нүцгэлдэг жишиг гэх үү, өөрсдийн халуун амиар “амин золиг” гаргаж байгаа юм шиг ааш авирыг мөн хэдэнтээ давтав. Бусдын амийг золиосолж буй тэр үйлдлийнх нь ард нь олигархи гэж нэрлэгддэг, төрөөс тэрбум тэрбумаар завшсан нэр бүхий хүмүүсийн нэр дуулдсан.

Жагсагчдыг оролцуулсан, холбогдох байгууллагын бүх төлөөллийг хангасан “Ерөнхий хяналтын сонсгол”-ыг УИХ-аас  зохион байгуулна, хэлэлцүүлэг явуулна гэж хэчнээн хоногийн өмнө зарласан байхад бүртгүүлээгүй атлаа дайрч давшлах, асуудлаа ярихгүйгээр /ер нь гол юмаа ойлгож байсан юм уу даа/  орилж хашгирч үймүүлэх. Энэ бүхнээс эцсийн  зорилго нь юу вэ гэдэг нь эргэлзээ төрүүлсэн. Залгуулаад жагсаалыг санхүүжүүлж, тэрбум тэрбумаар нь  мөнгөөр  “угжсан” гэх мэдээлэл гарч буйгаас үзэхэд жагсаалын ар дахь нууц ноёнтнуудын цаг хожих гэсэн арга байсан уу гэсэн асуулт гарч буй. Тэр болгоныг хууль, шүүхийн байгууллага нь шалгаж, үнэн мөнийг тогтоох биз ээ.

Харин монголчууд өөр рүүгээ өнгийх цаг болжээ. Үр хүүхдээ, залуу үеэ хэрхэн өсгөж, хүмүүжүүлж вэ. Тэд маань хэн болж төлөвшсөн байна вэ гэдгийг эргэж харах үе нэгэнт иржээ. Бид хэн байв, ямар байсан билээ. Одоо монгол хүн ер нь ямар болсон байна вэ. Яаж амьдарч байна вэ. Цаашид яах билээ гэдэг асуултад бүгдээрээ дор бүрдээ хариулах л учиртай. Тэгж өөрийгөө толинд харахгүйгээр Монгол Улс маань бат бэх оршин тогтноход ч, улс орон маань хөгжин дээшлэхэд ч, үр хойч маань сурч боловсорч, эх орондоо ажиллаж, амьдрахад ч бэрх болж мэдэх юм.

Нийтлэлийн эхэнд жагсаал болсон хийгээд тарсан тухай  дурдлаа. Одоо гэр гэртээ, гар утасныхаа ард “жагссаар” байгаа таны, бидний тухай хэдэн үг хэлэхээс аргагүй нь. Юуны өмнө бид цалин, тэтгэвэр  багатай. Гэтэл төрд хулгай луйвар нүүрлэчихсэн, хүнсний зах, дэлгүүрт өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин  өсчихсөн, амьдрахад  хэцүү байгаа нь үнэн.

Гэхдээ Монгол Улс минь бүтэн байна. Бид дайн дажингүй энх цагийн иргэд. Үүнээс сайхан байх ёстой гэдгийг төр, засгаас шаардалгүй л яах вэ. Бүрэн эрхт улсынхаа дотор хөл хөсөр, гар газар тааваар жаргалтай амьдрахыг хэн хүнгүй хүсэлгүй  яах вэ. Гэвч биднээс шалгаалах юм асар их байна аа. Сошиал гээч бидний амьдралд ойр, хамгийн сайн мэдэх зүйлээр жишээ татахад амаа авч давхиад эзнээ унагаж дуусгадаг морь шиг эд юм. Нөгөөтэйгүүр зах хязгаар нь ч, хил хязгаар нь ч үл харагдах баригдашгүй атал нэг барьснаа  барьж идэж, шатаан түймэрдэж, тарчлааж, чандарладаг зүйл ажээ. Бид бие биеэ ингэж хэмлэдэг боллоо. Эхлээд хэн нэгнийг, бие биеэ хэмлэж, тамлаж, амьдаар нь зулгаадаг байснаа одоо улсаа хэрчиж таваглахдаа тулжээ.

Жагсаал тарсан ч сошиал орчинд “Монгол Улсын хилийг нааш нь татах гэж байна. Газрын тос, баялгийн орд бүхий газар нутгаа зарах гэж байна” гэх бас нэг сошиал давалгаа ч юм уу, цахим жагсаал ч юм уу зүйлийг дэвэргэв.

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал нь тухайн улсын хил баталгаажсан, хөрш орнуудтайгаа ямар нэгэн хилийн маргаан байхгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр хангагддаг. Монгол Улсын хувьд хөрш орнуудтайгаа хилийн ямар нэгэн маргаан, будилаан байхгүй дэлхийн цөөхөн улсын нэг. БНХАУ-тай хиллэж байгаа хилийг НҮБ баталгаажуулчихсан, ОХУ-тай хиллэдэг хэсгийг хоёр улс хамтраад хоёр ч удаа шалгасан. Гурав дахь удаагаа шалгах ажил ирэх жилээс хийгдэнэ. Энд ямар нэгэн маргаан, будилаан байдаггүй.

Өнөөдөр Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал бүрэн хангагдсан гэж үзэж болно, энд ямар ч будилаан байдаггүй. Иймд өнөөдөр Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал бүрэн хангагдсан байна” гэдгийг Хил хамгаалах ерөнхий газар, холбогдох байгууллагууд, хилийн аюулгүй байдлыг судлаач, эрдэмтэд нь хэлж, тайлбарласаар байхад нийгмээрээ харанхуй сошиалын “солиорол”-д автан хийрхэж сууна гэдэг дэндүү гунигтай.

Улсаа хуваах, хилээ хэрчих хүсэл, сонирхол хэнд байна вэ гэдгийг асуумаар, бодмоор. Бид ингэж улс дотроо улс болж тогломооргүй байгаа юм. Жаахан гэгээлэг байж, юм уншдаг, судалдаг баймаар. Жагссан ч, шаардсан ч мэдлэгээ уралдуулдаг болмоор байна шүү дээ. Сошиал орчинд хов базаж суудгаа болиод судалгаа, тооцоолол, хууль эрхзүйн мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө тэмүүлдэг баймаар.  Өөрөө чадахгүй бол судлаач, эрдэмтдээсээ асуудаг, лавладаг баймаар. Ер нь бол манай улс шиг эрдэмтэн, докторуудынхаа тоогоор толгой цохидог орон дэлхийд  бараг л байхгүй юм билээ.

Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улс 100 эрдэмтэнтэй байхад улсынхаа хэмжээнд дөнгөж хоёрхон хүн л физикийн онолоор эрдмийн зэрэг хамгаалж байсан Вьетнам улс өнөөдөр Японд энэ чиглэлээр цахиур хагалж, улсдаа валютын орлого оруулж байна.

Монгол Улс  ХIX зуунд хүн ам нь бүгд бичиг үсэгтэй болж НҮБ-ын талархлыг хүлээж явсан түүхтэй улс биз дээ. Өнөөдөр дээд боловсролын дипломгүй сонгуулийн насны иргэн бараг л байхгүй байх. Нийгмээ соён гэгээрүүлэхэд хүн бүхэн өөрийн чадах, мэдэхээр хичээхэд нийтээрээ гэрэлтэж чадах ийм боломж, хүч чадал бий. Дээр нь монголчууд амны бэлгээр гэдэг шиг муу муухайг зөгнөж, ярьж, хэлж, эс үйлдэхүйгээрээ эдгээрийг даллаж байдгаа больчихвол  хувьсгалын үйл хэргийг удирдсан Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын хэлсэнчлэн хандах зүг аяндаа тогтож таарна. Гагцхүү монголчууд хаашаа яваад байна вэ?

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(202.126.88.106) 2022 оны 12 сарын 27

Ehni bulingargui bol gol ni goldirlooroo bulingargui yavaad hureh gazraa hurchihne.Gehdee tegdeg zaya baina uu uguiyu Nogoo paryadochnii mama tsarailßan zavhai Anujin hurtel TT nuursnii gol hulgaichaar sejiglegdeed yavj baihad yund ch itgeh naidah arga alga mongond shunasan avgai yu ch hiine shuu ted ingeh l gej uls tor luu zutgeed baigaa yum.Oyunhorol,Zanaa,Burmaa yalaa

1  |  0
Зочин(66.181.178.16) 2022 оны 12 сарын 27

Хэ хэ (10хар нүглийнхээ замаар оров уу даа гэж эмээж байна) киноны үг нээс хаашаа явж байна гэж үү африк руу явах гээд байх шиг тэнгэртээ хаягдсан улс болчих гээд

1  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
o(192.82.83.69) 2022 оны 12 сарын 27

haha yun surtei garchigtai yum be

2  |  0
zochin(106.154.7.57) 2022 оны 12 сарын 27

sunulruu yavaj bna ene setguulch olj harahgui bga yum baih daa hen unen zuv yarij bgaan medegdehgui udur yarij helj bgaan zursun ezengui oron bolson unen ⁉️ gemgui ardtumen amdrald zuhurj zorloggui bolj sunj bna

2  |  0
zantai(192.82.68.154) 2022 оны 12 сарын 27

eruugin elment resedib sanjaa tuuni ah sanjmitab bas tom reket togmid alatani uurahainii toloo 2 buleg hargis dain heruul zoodon higeel.\njijig reekt buleg sanjid bas altani uurahin abah gej shirun dain higeel.

1  |  0
zochin(192.82.68.154) 2022 оны 12 сарын 27

olon oboot altani uurahin toloo dain boljino. sanjamitab uurhai abah gej togmid sanjid dain heruul higeel.

1  |  0
Зангараг(192.82.85.80) 2022 оны 12 сарын 27

Коммунист боььшевик Д.Сүхбаатараар жишээ татсан нь сонин байна. Коммунист намын гишүүн бололтой.

2  |  1
Top