Ким Жон Ун охиндоо баллистик пуужингуудыг үзүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охины хамтаар тактикийн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай “KN-23” пуужин болон дунд тусгалтай "Хвасон-12" баллистик пуужин хадгалж буй агуулахад зочилсон гэрэл зургийг Солонгосын төв телевизээр харуулжээ.

Гэрэл зурагт тэд "Хвасон-12" арван пуужин, “KN-23” пуужин хөөргөх 10 орчим төхөөрөмжийн өмнүүр явж байгаа нь гарсан байна.

Ёнхап агентлаг Ким Жон Ун охиноо харуулсан нь “хойд солонгосчуудын ирээдүйн үе”-ийг бэлгэдэж, БНАСАУ-ын хувьд цөмийн зэвсэг нь ирээдүй хойч үеэ хамгаалах зэвсэг болохыг харуулж байна гэж онцолжээ. Энэхүү алхам нь хойд солонгосчуудыг тайвшруулах зорилготой хэмээн тус агентлагийн шинжээчид үзэж байна.

Энэ нь Ким Жон Ун охиноо олны өмнө гаргаж буй гурав дахь тохиолдол. 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд Ким Жон Ун ард түмэндээ “хайртай охиноо” харуулж байв. Тухайн үед Ким Жон Ун охин, эхнэрийн хамтаар “Хвасон-17” тив алгасах баллистик пуужин хөөргөх үйл явцыг ажигласан билээ. Хожим нь пуужинг амжилттай туршихад хувь нэмрээ оруулсан бие бүрэлдэхүүнтэй хамт Ким Жон Ун охинтойгоо гэрэл зургаа татуулж байв. Энэ нь Хойд Солонгосын хэвлэлүүд албан ёсоор Ким Жон Уны хүүхдийн гадаад төрхийг харуулсан анхны тохиолдол байв.

Ким Жон Уны хүүхдүүдийн тоо, хүйс болон насны талаарх мэдээллийг чандлан нууцалдаг. БНСУ-ын тагнуулын мэдээллээр, Ким Жон Уны эхнэр Ли Соль Жу 2010, 2013 болон 2017 онуудад гурван удаа төржээ.

БНАСАУ-д 2013 онд айлчилж байсан АНУ-ын нэрт сагсанбөмбөгч Деннис Родманы ярьснаар, тэр жил Ким Жу Э гэх нэртэй охин төрсөн аж. Ким Жон Уны хамтаар гэрэл зурагт гарсан охин 2013 онд төрсөн Ким Жу Э хэмээн БНСУ болон АНУ-ын тал таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.63.66) 2023 оны 01 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

овид(192.82.86.27) 2023 оны 01 сарын 03

Хятад байхгүй бол энэ Бандгар солонгос тэнэг байхгүйшт

0  |  0
Top