Дуучин Jessie J бие давхар болсноо зарлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Өдгөө 34 нас хүрч байгаа дуучин Jessie J инстаграм хуудсаараа дамжуулан бие давхар болсноо зарлалаа. 

Үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болохоор шийдсэн тэрээр жил гаруйн өмнө бүтэлгүйтсэн. Гурав дахь удаагийн эмчийн үзлэгт орсны дараа хэвлий дэх бяцхан үрийнх нь зүрх цохилохоо больсон бөгөөд энэ үеэрээ "Би ганцаараа хүүхэдтэй болохоор шийдсэн. Учир нь хүсэж байсан бүх зүйлсээ биелүүлэхэд амьдрал дэндүү богинохон. Бие давхар болох нь гайхамшигтай зүйл. Би маш их туршлага хуримтлууллаа. Удахгүй дахин гайхамшиг тохионо гэж найдаж байна" гэжээ. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард дуучин бүсгүй "Цаг хугацаа эдгэрэхэд тусладаг ч тэр бүхэн хэзээ ч алга болдоггүй. Яг одоо үүнийг мэдэрч байгаа, эсвэл өнгөрсөн хугацаанд мэдэрч байсан хэн бүхний зүрх сэтгэлд хайр чадал илгээж байна. Мөн бяцхан сахиусан тэнгэр минь, чамайгаа би хаана ч байсан мэдрэх болно. Ялангуяа өнөөдөр" хэмээн бичиж олон хүнд сэтгэлийн дэм өгч байсан билээ. 

Хэвлий дэх үрээ алдсанаас хойш тасралтгүй эмчилгээнд хамрагдаж, эцэст нь дахин бие давхар болсон тэрээр одоогоор хэн нэгэнтэй үерхэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top