ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-аас Монголд суух шинэ Элчин сайдаар Алексей Николаевич Евсиковыг томилсон зарлигт гарын үсэг зурлаа.
2013 оноос Монголд ажилласан Элчин сайд Искандер Азизов ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм.
Алексей Евсиков 1961 оны долоодугаар сарын 30-нд төрсөн. Англи, хятад хэлтэй.
Дээд боловсролтой. ЗХУ-ын ГХЯ-ны харьяа Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгссөн. 1984 оноос дипломат албанд ажиллаж байна.
2004 - 2010 онд БНХАУ дахь ЭСЯ-ны ахлах зөвлөх;
2010 - 2015 онд ГХЯ-ны Азийн хэлтсийн дэд захирал;
2015 - 2019 онд Шанхай дахь ОХУ-ын Ерөнхий Консул.
2020 оноос Оросын Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.
Алексей Николаевич Евсиков нь ЗХУ, ОХУ-аас Монголд ажилласан 29 дэх Бүрэн эрхт Элчин сайд болж байгаа юм.
Түүнээс өмнө Николай Любарский (1922-1923), Алексей Васильев (1923-1925), Петр Никифоров (1925-1927), Андрей Охтин (1927-1933), Сергей Чуцкаев (1933-1935), Владимир Таиров (1935-1937), Сергей Миронов (1937-1938), Михаил Голубчик (1938-1939), Иван Иванов (1939-1947), элч Николай Важнов (1947-1948), элч ба Элчин сайд Юрий Приходов (1948-1951), Георгий Иванников (1951-1953), Василий Писарев (1953-1957), Вячеслав Молотов (1957-1960), Алексей Хворостухин (1960-1962), Константин Русаков (1962-1963), Леонид Соловьев (1963-1968), Семен Щетинин (1968-1973), Александр Смирнов (1973-1983), Сергей Павлов (1983-1985), Константин Фомиченко (1985-1988), Василий Ситников (1988-1992), Сергей Разов (1992-1996), Николай Павлов (1996-1999), Олег Дерковский (1999-2006), Борис Говорин (2006-2009), Виктор Самойленко (2009-2013), Искандер Азизов (2013-2023) нар Монгол дахь Элчин сайдаар ажиллаж байв.
Сэтгэгдэл ( 0 )