Spoiler alert!
"Netflix"-ийн амьд үлдэх шоу "Physical: 100" реалити шоу ижил төрлийн контентуудаас үзэлтээр тэргүүлсэн хэвээр байна.
Санаанд оромгүй хүнд, харгис гэмээр тэмцээнүүдэд оролцогчид бүх хүчээ шавхаж, эцсээ хүртэл тэмцэлддэг.
Шоуны оролцогч Шим Ы Дым болон Ча Хён Сын, Ма Сон У нар тэмцээний үеэр болсон үйл явдлуудын тухай дэлгэрэнгүй ярилцжээ. Тэдний хэлж буйгаар шоуны үеэр олон хүн бэртэж, гэмтсэн бөгөөд энэ бүхнийг "Netflix" олон нийтэд цацаагүй байна.
Тэмцээнээс тэмцээний хооронд оролцогчид удаан хүлээх шаардлага гарч байсан учир үнэхээр их ядарсан тухайгаа дурджээ. Мөн 20 минут тутамд оролцогчид бэртэж, эмнэлгийн ажилчид тэднийг эмчлэхээр авч явж байсан гэнэ.
Сон Чи Хён
Эхний тэмцээний дараа тэр өвдгөө гэмтээжээ. 1.5 тонын жинтэй завь чирэх даалгавар ирэхэд хэн ч түүнтэй нэгдэхийг хүссэнгүй.
Энэ тухай тэр "Би толгод шиг зүйлээс үсэрч өвдгөө гэмтээсэн. Бусад хүмүүст өвдөг минь асуудалгүй байгаа гэж харуулахын тулд өвчнөө тэсвэрлэсэн" гэжээ.
Ча Хён Сын
Хамгийн сүүлд цацагдсан дөрөв дэх тэмцээний үеэр тэр өөр гурван оролцогчтой өрсөлджээ. Энэ үеэр хавиргаа хугалсан байна.
Энэ тухайгаа Ча Хён Сын "Би хавиргаа хугалчихсан. Хурдан алхах, шатаар буух зэрэгт хүртэл маш их өвдсөн. Би зуун хувь бүхнээ дайчилсан гэж хэлэхгүй ч чадах бүхнээ зориулсан" гэжээ.
Poor Cha Hyun-seung #Physical100 pic.twitter.com/DfSFmbGKa1
— ah noona? (@ahhhnoona) February 14, 2023
Ким Да Ён. Алдартай оролцогчдын нэг Ким Да Ён завь чирэх тэмцээний үеэр хөлөө бүдүүн гуалин модонд хавчуулж гэмтээжээ.
Ким Кён Бэг. Тэрээр гараараа дүүжлэгдэх тэмцээнд 13 минутын турш тэсэж, хэсэгтээ ялалт байгуулжээ. Гэсэн ч түүний тэсвэр тэвчээр хоёр сарын турш саажилттай гартай явахад хүргэжээ.
Энэ тухайгаа тэр "Би маргааш гэхэд гар гайгүй болчих байх гэж бодсон. Гэтэл хоёр сарын турш гар минь хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Би ялагдана гэж бодоогүй ч хожигдсон. Зүгээр л ялагдчихсан" гэжээ.
Elainе Wong: Миний бодлоор бүх оролцогчид шагналын мөнгөний төлөө галзуурсан гэж хэлж болно. Учир нь тэдний ажил, мэргэжил, бардамнал тэргүүн эгнээнд байдаг зүйл. Ялалт байгуулна гэдэг бол бардамналаа сэргээж, мөнгөнд ойртож байна гэсэн үг. Тэд бардамналаа хэзээ ч орхиж чадахгүй. Оролцогчдын бардам зан сэрсэн байсан учраас бэртэл, гэмтлийг үл тоон, тэмцээнээ зогсоохоос татгалзсан юм. Хэдийгээр хавирга нь хугарч, шөрмөс нь тасарсан ч тэд урагшилсаар л байсан.
Тэд тэмцээний үеэр зүгээр мэт аашилдаг ч тэмцээний дараа маш их өвдөлт мэдэрдэг. Зарим оролцогчид үнэхээр хүнд гэмтсэн байсан. Найзуудын маань хавирга хугарч, нэгнийх нь өвдөг мөн хугарсан гэж би бодож байна. Тэр алхаж чадахгүй байсан. Бас нэг шорт өмссөн эмэгтэй байсан. Тэр элсэн талбайд бөмбөг булаацалдсан юм. Тулалдаж байх үед түүний хөл бүхэлдээ цус болчихсон байсан.
"Netflix" энэ бүхнийг үзүүлээгүй. Гэхдээ тайзны ард 20-30 минут тутамд түргэн тусламжийн машин ирж оролцогчдод тусламж үзүүлж байсан" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )