Далай тэнгисийг хамгаалах тухай түүхэн хэлцэл байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

Дэлхийн зуу гаруй улс орон олон жил яриа хэлэлцээ явуулсны дүнд далайг хамгаалах тухай түүхэн хэлэлцээр байгуулав.

Баримт бичигт зааснаар, 2030 он гэхэд далайн 30 хувь нь хамгаалалтад орж, улмаар далай тэнгисийн ургамал, амьтныг хамгаалж, сэргээх боломж бүрдэнэ. Энэ асуудлаарх яриа хэлэлцээ арав гаруй жил үргэлжилжээ. Гол шалтгаан нь хэлэлцээрийн санхүүжилт, загас агнууртай холбоотой байв. Далайн эрх зүйн тухайн НҮБ-ын конвенц 1982 онд батлагдаж байсан. Одоогоор олон улсын усан хилийн бүсийн 1.2 хувь нь хамгаалалтад байдаг байна.

Хамгаалалттай нутаг дэвсгэрээс гаднах далайн ургамал, амьтад уур амьсгалын өөрчлөлт, их хэмжээний загас агнуур болон хөлөг онгоцны идэвхтэй хөдөлгөөнд ихээхэн өртдөг. Олон улсын байгаль хамгаалах холбооны мэдээллээр, далайн биологийн төрөл зүйлийн 10 хувь нь устаж үгүй болох эрсдэлд байна. Хэлэлцээрт заасан хамгаалалтад орох бүсэд загас агнуур, хөлөг онгоц зорчих хөдөлгөөн, геологийн хайгуулын үйл ажиллагааг хязгаарлах юм. Тухайлбал, 200 метрээс доош гүнд ашигт малтмалын олборлолт явуулахыг мөн хязгаарлахаар заажээ.

Шинжлэх ухаан одоогоор далайд 230 мянга орчим биологийн төрөл зүйлийг нээгээд байгаа ба эрдэмтдийн үнэлгээгээр хоёр сая гаруй байдаг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.9.46.51) 2023 оны 03 сарын 06

manaid dalaid gartsgyi ornii hongololt ene ter baidadagyi ymuu?\n

0  |  0
Top