Далайн ус хэтэрхий хүчиллэг болно гэж сэрэмжлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 24

Потсдамын хүрээлэнгийн эрдэмтэд далайн ус хэтэрхий хүчиллэг болж, амьдрах нөхцөлгүй болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ нэмэгдэж буйн улмаас далайн усны хүчиллэгийн түвшин нэмэгдэж байна. Хүчиллэг ус нь далайн олон төрөл зүйлийн хоол болох шүр, нялцгай биетэн болон фитоплактонд хортой нөлөөтэй. Улмаар далайн хоол хүнс хэрэглэдэг олон тэрбум хүмүүсийн хүнсний хангамжийг эрсдэлд оруулаад байна.

Далайн усны хүчиллэгийн түвшин нь дэлхий дээрх амьдралыг тэтгэхэд амин чухал ач холбогдолтой есөн хүчин зүйлийн нэг хэмээн тооцдог байна. Бусад хүчин зүйлсэд агаар дахь нүүрсхүчлийн хий, цэнгэг ус, хөрс, шим мандал, озоны давхарга, биохимийн эргэлт, агаар дахь аэрозоль зэрэг ордог байна. Эдгээрээс 1980-аад оноос хойш аажмаар нөхөн сэргэж байгаа озоны давхарга хамгийн бага асуудалтай гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top