Далайн гүнд олон мянган үл мэдэгдэх микроб илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

 

Шанхайн Жиао Тонг их сургууль, Копенхагены их сургууль, Лоуренсын Үндэсний лабораторийн хамтарсан судлаачдын баг далайн 6000 метрийн гүнд олон мянган үл мэдэгдэх микроб илрүүлжээ.

6000-аас доош гүнд асар өндөр даралттай байдгаас гадна температур нь тэг градус, тэжээллэг бодисууд туйлын хязгаарлагдмал байдаг байна. Ийм нөхцөлийн улмаас далайн ёроол туйлын бага судлагдсан газруудын нэг юм. Өнөөг хүртэл далайн гүнд хүрэх боломжгүй байсан ч Fendouzhe аппарат зэрэг шинэ технологийн ачаар өргөн хэмжээний судалгаа явуулах боломжтой болжээ.

“MEER буюу Марианы хонхор: Экологи ба хүрээлэн буй орчин” төслийн хүрээнд судлаачид Марианы хонхор, Японы суваг, Филиппиний хотгор руу 33 удаагийн шумбалт хийж, 1600 гаруй дээж, сорьц цуглуулсан байна. Сорьцуудад судалгаа хийхэд нийт 7564 төрлийн бичил биет илрүүлснээс 89.4 хувь нь шинжлэх ухаанд танигдаагүй төрлүүд байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top