Алдарт анимэгийн баатрын нэрээр загасны шинэ төрлийг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 15

 

Хятадын судлаачид далай, тэнгисийн гүнд амьдардаг загасны шинэ төрлийг нээж, Хаяо Миязакигийн алдарт “Мононоке гүнж” хүүхэлдэйн киноны баатар Саны нэрээр Branchiostegus sanae гэж нэрлэжээ.

Эрдэмтдийн анхаарлыг далайн бүтээгдэхүүний цахим зах дээр борлуулагдаж байсан тус загасны хацар дээрх зураг татжээ. Гений шинжилгээгээр эл загас нь шинэ төрөл болохыг баталсан байна.

Загасны аман дээрх зураас хүүхэлдэйн киноны баатар Саны нүүрэн дээрх онцгой шинж тэмдгийг санагдуулсан аж. Мононоке гэдэг нь Японы аман зохиолд далдын хүч, сүнстэй холбоотой утгатай бөгөөд Хятадын загасчдын энэ загасыг нэрлэдэг ханзтай төстэй аж. Хятадын загасчид шинэ төрлийн загасыг “Морин толгойтой сүнс загас” хэмээн нэрлэдэг байна.

Branchiostegus sanae загас 600 м гүнд амьдардаг бөгөөд Зүүн болон Зүүн өмнөд Азид хүнсэнд түгээмэл хэрэглэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu