Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Өмнөд Африкийн байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан олдворыг эрдэмтэд олон жил судалсны эцэст үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл болохыг нь тогтоожээ. Өмнөд Африкийн Йоханнесбург хотын палеонтологийн судалгааны хүрээлэн 1978 оны малтлагаар үлэг гүрвэлийн гавлын яс илрүүлж улмаар “BP (1) 4779” гэх судалгааны нэр өгөн хадгалсан юм. Улмаар 2016 оноос эхлэн Витуотерсранд их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж эхлэн шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийнх болохыг нь тогтоосон байна.

Судалгааны явцад Юрийн галавын эхэн үед амьдарч байсан Массоспондилис үлэг гүрвэлийн аймагт хамаарах үлэг гүрвэлийнх болохыг нь тогтоожээ.  Нэг ёсондоо Триасын галаваас Юрийн галавт шилжиж байсан зурвас үед хамаарах 200 сая жилийн өмнөх үлэг гүрвэл аж. Судалгааны ажилд Их Британийн Лондон хотын Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилчид хамтран ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top