Өмнөговийн нутгаас цэрдийн галавын үед хамаарах үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүллээ. Ясны бүтэц болон гавлын ясны хэлбэрийг харвал гадрозавртай тун төстэй байгаа аж. Гэхдээ гадрозавраас ялгагдах хэд, хэдэн шинжтэй байгааг шинжлэх ухааны Earth сэтгүүл онцолжээ. Гадризаврадигийн зүйлд хамаарах шинэ үлэг гүрвэл нь галуу шиг гавалтай байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.
PLOS ONE шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн мэдээллийг харвал цэрдийн галавын сүүл үеийн эхэнд яг энэ төрлийн үлэг гүрвэл илэрч байгаагүй аж. Тиймээс харьцуулсан судалгаа хийхэд тун төвөгтэй байгааг ШУА онцолжээ. Эрдэмтэд үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг Гобигадрос Монголиенсис гэж нэрлэсэн байна. Гадрозаврын энэ төрлийн бүтэн яс ази тивээс илэрч байгаагүй учраас Өмнөд Солонгос, Малайз, Тайланд зэрэг улсын эрдэмтэд ихээр сонирхож буй ажээ.
Эх сурвалж: Earth
Сэтгэгдэл ( 0 )