Шинэ төрлийн дун хорхойд Грета Тунбергийн нэрийг хайрлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27


Брунейд илрүүлсэн шинэ төрлийн дун хорхойг эрдэмтэд Шведийн уур амьсгалын эсрэг тэмцэгч Грета Тунбергийн нэрээр “Craspedotropis gretathunbergae” гэж нэрлэжээ.

Biodiversity Data Journal сэтгүүлд мэдээлснээр Бруней, Нидерланд, Малайз, Итали, Францын судлаачид циклофорид төрөл зүйлд хамаарах шинэ төрлийн дун нээсэн байна. Энэ төрлийн дун ган гачиг, температурын огцом өөрчлөлт, ойн доройтол зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг гэнэ. Тиймээс түүнд уур амьсгалын эсрэг тэмцэгч Грета Тунбергийн нэрийг хайрлажээ.

“Энэ дун хорхойг Грета Тунбергийн нэрээр нэрлэснээр түүний үе өмнөх үеийн бий болгосон асуудлыг шийдвэрлэх хариуцлага хүлээж буйг бид хүлээн зөвшөөрч байгаа юм. Бусад үеийнхэн ч түүнд туслахаар ирнэ гэсэн амлалт юм” гэж шинэ төрлийн дунг анх илрүүлсэн Жонатан Лим ярьжээ.

2018 онд Грета Тунберг баасан гараг бүр сургуульдаа явахын оронд Шведийн парламентын гадаа ирж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах болсон. Түүний энэ санаачилга “FridaysForFuture” олон улсын хөдөлгөөн болж өргөжсөн юм. Мөн оны арванхоёрдугаар сард “Times” сэтгүүл түүнийг оны хүнээр нэрлэж, тус сэтгүүлийн 92 жилийн түүхэнд энэ нэр хүндтэй цолыг авсан хамгийн залуу хүн болсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(49.0.135.140) 2022 оны 07 сарын 17

Hyyhed bhd baij l bsn dyn bndag.

1  |  0
Top