Израил Грета Тунбергийн явж байсан хөлгийг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

 

Израилын хүчнийхэн Газын зурвас руу чиглэж байсан Шведийн экологийн идэвхтэн Грета Тунбергийн хөлгийг саатуулж, нэгжлэг хийжээ.

“Madleen” хөлөг дээр Грета Тунбергээс гадна Франц, Турк, Бразил, Шведийн иргэншилтэй нийт 12 хүн явж байжээ.

Израилын талын мэдээллээр, “Madleen” хөлгийн багийг Газын зурвасын эрэг орчмын хориотой бүсэд ойртож буйг анхааруулж, хүмүүнлэгийн тусламжийг Ашдод боомтоор хүргүүлэх санал тавьсан байна. Израилын тэнгисийн цэргийн мэдэгдсэнээр, олон улсын эрх зүйн хүрээнд Газын зурвасын усан хил рүү хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байгаа аж.

“Эрх чөлөөний хөлгүүд” эвсэл нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Газын зурвасыг бүсэлснийг эсэргүүцэх идэвхтнүүдийг нэгтгэдэг байна.

Израилын талын мэдэгдсэнээр, идэвхтнүүдийг эх оронд нь буцаах бөгөөд тэдний тээвэрлэж байсан хүмүүнлэгийн тусламжийг хүмүүнлэгийн шугамаар хүргэх гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оогий(202.9.46.192) 2025 оны 06 сарын 09

Намайг юм бичихээр дандаа боох юм. Дахиж юу ч бичихгүй

0  |  0
Нэргүй(202.9.46.192) 2025 оны 06 сарын 09

Буцаад яв

0  |  0
Close menu