Шведийн шүүх Грета Тунбергт торгууль ногдуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Шведийн шүүх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергт 550 ам.долларын торгууль ногдуулжээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цуглаан хийх үеэр Парламентын ордны хаалгыг хаасан тул ийм шийтгэл ногдуулсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард парламентын ордны дэргэд эсэргүүцлийн дуу хоолойгоо өргөж байсан тэмцэгч охин болон цуглаанд оролцогчдыг Стокхолм хотын цагдаа нар хоёр ч удаа хүчээр тарааж байв. Жагсагчдын мэдэгдэлд “Жагсаалыг уур амьсгалын гамшиг, дайн, нөөц баялгийн тэгш бус хуваарилалтын улмаас хүмүүс үхэж буйг харуулахыг зорилгоор зохион байгуулсан” гэж дурджээ.

Цагдаагийн газар жагсагчид зөвшөөрөл аваагүй цуглаан явуулж, нийгмийн хэв журмын тухай хууль зөрчсөн гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top