Нэгдсэн зохион байгуулалтад орж, өдгөө институцийн түвшинд шийдвэр гаргахыг шаардаж буй залуусаас гарч байгаа хөшүүрэг бидэнд нэн хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нью Йорк хотноо болсон уур амьсгалын асуудлаарх залуучуудын Дээд хэмжээний нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.
Өнөөдөр дэлхий дээр 1.8 тэрбум залуус амьдарч байна. Тэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд, илүү сайхан ирээдүйг цогцлооход гол үүрэг гүйцэтгэж байна. Тэд өөрсдийнхөө ирээдүйн төлөө тэмцэж байна гэж НҮБ-ын ЕНБД-ын залуучуудын асуудал хариуцсан элч Жаятма Викраманаяке онцолжээ.
Дээд хэмжээний уулзалтын хамгийн онцгой бөгөөд алдартай зочин нь Шведийн залуухан иргэн, энх тайвны Нобелийн шагналд нэр нь дэвшээд буй Грета Тунберг байлаа.
Тэр 15-хан наснаасаа эхлэн Шведийн парламентын гадаа ганцаархнаа тэмцэл хийж, дэлхий даяар өсвөр настан, залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхгүй байгаа улстөрчдийн эсрэг тэмцэх урам зориг өгсөн. Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Грета нарны зайгаар ажилладаг дарвуулт завиар хүрэлцэн очжээ. Тэр Атлантын далайг гатлахад хоёр долоо хоног зарцуулсан юм. Түүнийг олон мянган дэмжигчид, НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг бэлгэдсэн 17 дарвуулт завь угтан авчээ. Өнгөрсөн баасан гарагт түүний санаачилгаар дэлхий даяар дөрвөн сая орчим залуус уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагсаж, хүн төрөлхтний түүхэн дэх дэлхийн дулаарлын эсрэг хамгийн далайцтай арга хэмжээг зохион байгууллаа.
Антонио Гутерришийн хэлснээр залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд шинэ амьдрал бэлэглэсэн. “Би та бүхнийг энэ үйл хэргээ үргэлжлүүлэхийг хүсэж байна. Эх дэлхий, шударга ёсыг хамгаалж чадаагүй миний үеийнхнээс хариу өгөхийг үргэлжлүүлэн шаардахыг хүсэж байна. Амьдрахад таатай тийм гараг дээр миний ач, зээ, үр сад амьдрахыг хүсэж байна” гэж тэрбээр дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.
ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХӨДӨЛГӨСӨН ГРЕТА ТУНБЕРГ ГЭЖ ХЭН БЭ?
Шведийн дунд сургуулийн сурагч Грета Тунберг 16-хан настай. Тэрбээр инстаграмын од бус, өсвөр насны ямар нэгэн цувралд тоглож, алдар нэрд хүрээгүй. Грета улс төрийн идэвхтэн, байгаль орчны хамгаалагч бөгөөд энх тайвны Нобелийн шагналд нэр дэвшигч.
Тэр 2018 оны наймдугаар сард ганцаараа тэмцлээ эхэлсэн. Стокгольм хот дахь парламентынхаа ордны өмнө зогсон, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээг Швед улсад хэрэгжүүлэхийг шаардсан юм. Удалгүй үе тэнгийнхэн нь Гретагийн үлгэр дуурайллыг дагаж эхэлснээр тэдний эсэргүүцлийн хөдөлгөөн “Ирээдүйн төлөөх баасан гараг” нэртэй болон өргөжжээ.
Түүний үйл хэрэг НҮБ-ын сонорт хүрэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Грета НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзсан юм. Сүүлд Давосын эдийн засгийн форум дээр тэр үг хэлэхдээ, эх дэлхийгээ шатаж буй гэртэй зүйрлэж, шийдэмгий алхам хийхийг дэлхийн нөлөө бүхий удирдагчдад уриалсан юм. Гуравдугаар сарын 14-ний өдөр түүнийг Мартин Лютер Кинг, Барак Обама, Тереза эхийн энд хүргэж, энх тайвны Нобелийн шагналд дэвшүүлсэн билээ.
Грета Тинтин Элеонора Эрнман Тунберг 2003 оны нэгдүгээр сарын 3-нд мэндэлжээ. Түүний ээж Малена Эрнман Шведийн дуурийн дуучин, аав Сванте Тунберг нь жүжигчин. Түүний өвөө жүжигчин Олоф Тунберг.
2018 оны тавдугаар сард Грета Шведийн Svenska Dagbladet сониноос зохион байгуулсан уур амьсгалын сэдэвт нийтлэлийн уралдааны ялагчдын нэг болов. Түүний нийтлэл хэвлэгдэн гарсны дараахан экологи хамгаалах Fossilfritt Dalsland байгууллагын идэвхтэн Бу Торен түүнтэй холбоо барьжээ. Тэр Гретад сургуулийн сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал хийх тухай санааг анх хэлсэн байна.
2019 оны гуравдугаар сард Шведийн парламентын хоёр гишүүн, Норвегийн парламентын гурван гишүүн хамтран Грета Тунбергийг энх тайвны Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлжээ. Тэдний хэлж буйгаар Грета Нобелийн шагнал хүртдэггүй юм гэхэд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн хамгийн залуу нэр дэвшигч болох юм.
2019 оны Шведийн шилдэг эмэгтэйгээр тодорч, Time сэтгүүл түүнийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр настнаар нэрлэжээ.
2019 онд тус хэвлэл Гретаг мөн 2019 оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр тодруулж, 2019 оны тавдугаар сарын дугаарынхаа нүүрэнд онцолж байв. 2019 оны долоодугаар сарын 7-нд Грета болон "Ирээдүйн төлөөх баасан гараг" хөдөлгөөн Amnesty International байгууллагын дээд шагнал болох “Хүн чанарын элч” шагналыг авсан бол мөн сард "Эрх чөлөөний шагнал"-ын эзэн болсон юм. Шагналыг дагалддаг 25 мянган еврог Грета уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг дөрвөн байгууллагад хандивласан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)