Грета Тунберг: Томчууд бидний итгэлийг хөсөрдүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

“Энэ бүгд буруу байна. Би энд байх ёсгүй. Би далайн нөгөө талд, сургууль дээрээ байж байх ёстой. Одоо та нар найдвар эрэн залуу хүмүүст хандахаар шийджээ. Та нар яаж зүрхэлж байна аа. Та нар өөрсдийнхөө хоосон үгээр миний мөрөөдөл, миний бага насыг хулгайлсан” гэж НҮБ-ын ерөнхий ассамблейн танхимд хуран цугласан дэлхийн удирдагчдаас хоолой зангируулан, сэтгэл хөдлөлөө барьж ядан зоригтойгоор хариу нэхсэн охин бол дэлхийн сая сая хүнийг гудамжинд гарч, хүн төрөлхтний түүхэн дэх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн далайцтай жагсаалыг санаачлан, зохион байгуулсан Грета Тунберг юм.

Zindaa.mn дэлхий даяар алдаршаад буй, уур амьсгалын эсрэг галтай тэмцэгч, 16-хан настай Грета Тунберг охины НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх Дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.


“Хүмүүс зовж шаналж байна, хүмүүс үхэж байна, бидний эко систем нуран унаж байна. Бид үй олноороо устан үгүй болох босгон дээр байна. Та нарын ярьж чадах зүйл бол зөвхөн мөнгө, эдийн засгийн өсөлтийн тухай үлгэр. Та нар яаж зүрхэлж байна аа?”
Шинжлэх ухаан сүүлийн 30 гаруй жил тов тодорхой урьдчилсан дүгнэлт хийлээ. Стратеги, шаардлагатай шийдвэр харагдахгүй байхад бид хангалттай зүйл хийж байгаа гэж ярин, нүүрээ бууруулж яаж зүрхэлж байна аа. Томчууд асуудал тулгамдаж буйг ойлгож байна гэж хэлдэг ч би үүнд итгэхгүй байна. Хэрэв үнэхээр нөхцөл байдлыг ойлгосон ч юу ч хийгээгүй бол та нар зүгээр л муу хүмүүс байх байсан. Гэхдээ би үүнд итгэхийг хүсэхгүй байна.

Ирэх 10 жилийн дотор хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг тал хувиар бууруулах тухай түгээмэл санаа бидэнд дэлхийн цаг агаарын температурыг 1.5 хэмээр нэмэгдүүлэхгүй барьж, хүний хянаж үл чадах, эргэлт буцалтгүй дараалсан өөрчлөлтөөс сэргийлэх зөвхөн 50 хувийн боломжийг олгож байна. 50 хувь боломжийн мэт санагдаж болох ч энд агаарын хорт бохирдлоос үүдэх нэмэлт дулаарал, байгаль дэлхийн бидэнд барих хариу зэрэг хүчин зүйлсийг тооцоолоогүй. Миний үеийнхэн та бүхний өвлүүлсэн зуу зуун тонн нүүрсхүчлийн хийг бараг байхгүй технологийн тусламжтайгаар шийдвэрлэнэ гэж ярьж байна. 50 хувийн эрсдэлийг үр дагавартай нь үүрч амьдрахыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй.

Үүнийг зөвхөн бизнесээр, техникийн шийдлээр шийдвэрлэж чадна гэж дүр үзүүлж яаж зүрхэлж байна аа. Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын өнөөгийн түвшнээс үзвэл,  CO2 хүчилтөрөгчийн нөөц 8.5 жилийн дотор бүрэн дуусна. Өнөөдөр эдгээр мэдээлэлд нийцсэн төлөвлөгөө эсвэл шийдвэр гарахгүй байна. Учир нь энэ тоо та бүхэнд таалагдахгүй байгаа. Үнэнийг ярих хүртлээ боловсроогүй байна.

Томчууд бидний итгэлийг хөсөрдүүлж байна. Гэхдээ биднээс урвасныг чинь залуус ойлгож эхэлсэн. Ирээдүйн бүх үеийнхэн та бүхнийг харж байгаа. Хэрэв бидний итгэлийг хөсөрдүүлбэл бид та бүхнийг хэзээ ч уучлахгүй. Заавал хариуцлага хүлээлгэх болно. Яг энд, яг одоо бид цэг тавьж байна. Та бүхэн хүссэн ч, эс хүссэн ч дэлхий ертөнц сэрж байна, өөрчлөлт ирж байна.


ГРЕТА ТУНБЕРГ ГЭГЧ ХЭН БЭ?

Шведийн залуухан иргэн, энх тайвны Нобелийн шагналд нэр нь дэвшээд буй Грета Тунберг юм. Тэрбээр 15-хан наснаасаа эхлэн Шведийн парламентын гадаа ганцаархнаа тэмцэл хийж, дэлхий даяар өсвөр настан, залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхгүй байгаа улстөрчдийн эсрэг тэмцэх урам зориг өгсөн юм. Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Грета нарны зайгаар ажилладаг дарвуулт завиар хүрэлцэн ирсэн. Атлантын далайг гатлахад хоёр долоо хоног зарцуулжээ. Түүнийг олон мянган дэмжигчид, НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг бэлгэдсэн 17 дарвуулт завь угтан авсан юм.
 

Өнгөрсөн баасан гарагт түүний санаачилгаар дэлхий даяар дөрвөн сая орчим залуус голдуу хүн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, жагсаж, хүн төрөлхтний түүхэн дэх дэлхийн дулаарлын эсрэг хамгийн далайцтай арга хэмжээг зохион байгуулсан.

Шведийн сургуулийн сурагч Грета Тунберг 16-хан настай. Тэр инстаграмын од бус, өсвөр насны ямар нэгэн цувралд тоглож алдар нэрд хүрээгүй. Грета улс төрийн идэвхтэн, байгаль орчны хамгаалагч бөгөөд энх тайвны Нобелийн шагналд нэр дэвшигч. 2018 оны наймдугаар сард ганцаараа тэмцлээ эхэлсэн. Тэрбээр Стокгольм хот дахь парламентынхаа ордны өмнө зогсон, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээг Швед улсад хэрэгжүүлэхийг шаардсан. Үе тэнгийнхэн нь Гретагийн үлгэр дуурайллыг дагав. Тэдний эсэргүүцлийн хөдөлгөөн “Ирээдүйн төлөөх баасан гараг” нэр авсан юм.
 


Түүний үйл хэрэг НҮБ-ын сонорт хүрэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав. Сүүлд Давосын эдийн засгийн форум дээр тэрбээр үг хэлэхдээ, эх дэлхийгээ шатаж буй гэртэй зүйрлэж, шийдэмгийн алхам хийхийг дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг уриалсан. Гуравдугаар сарын 14-ний өдөр түүнийг Мартин Лютер Кинг, Барак Обама, Тереза эхийн энд хүргэж, энх тайвны Нобелийн шагналд дэвшүүлсэн.
 


Грета Тинтин Элеонора Эрнман Тунберг 2003 оны нэгдүгээр сарын 3-нд мэндэлжээ. Түүний ээж Малена Эрнман Шведийн дуурийн дуучин, аав Сванте Тунберг жүжигчин. Түүний өвөө жүжигчин Олоф Тунберг.

2018 оны тавдугаар сард тэрбээр Шведийн Svenska Dagbladet сониноос зохион байгуулсан уур амьсгалын сэдэвт нийтлэлийн уралдааны ялагчдын нэг болов. Түүний нийтлэл хэвлэгдэн гарсны дараахан экологи хамгаалах Fossilfritt Dalsland байгууллагын идэвхтэн Бу Торен түүнтэй холбоо барьжээ. Тэрбээр Гретад сургуулийн сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал хийх тухай санааг гаргасан байна.

2019 оны гуравдугаар сард Шведийн парламентын хоёр гишүүн, Норвегийн парламентын гурван гишүүн хамтран Грета Тунбергийг энх тайвны Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлжээ. Тэдний хэлж буйгаар, Грета Нобелийн шагнал хүртдэггүй юм гэхэд, дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал нэр дэвшсэн хамгийн залуу нэр дэвшигч болох юм.

2019 оны Шведийн шилдэг эмэгтэйгээр тодорч, Time сэтгүүл түүнийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр настнаар нэрлэжээ. 2019 онд тус хэвлэл Гретаг мөн 2019 оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр тодруулж, 2019 оны тавдугаар сарын дугаарынхаа нүүрийг чимжээ. 2019 оны долоодугаар сарын 7-нд Грета болон Ирээдүйн төлөөх баасан гараг хөдөлгөөн Amnesty International байгууллагын дээд шагнал болох “Хүн чанарын элч” шагналыг авсан бол мөн сард Эрх Чөлөөний шагналын эзэн болжээ. Шагналыг дагалддаг 25 мянган еврог тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг дөрвөн байгууллагад хандивлажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOPklpo(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Zochin(83.249.42.235) 2019 оны 09 сарын 29

He he chi ooroo setegtsiin ovchtoi ym bishuu

0  |  0
zochin(150.129.141.46) 2019 оны 09 сарын 25

setgetsiin owchtei ohin.tsarai harts ntr bol yg owchtei

0  |  0
Top