Грета Тунберг “Оны хүн”-ээр шалгарлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

АНУ-ын “Time” сэтгүүл Шведийн залуу идэвхтэн, уур амьсгалын төлөө тэмцэгч Грета Тунбергийг “Оны хүн”-ээр нэрлэжээ.  
“Тэрбээр хаа нэгтээгээс гэнэт гарч ирж, энэ гарагийн өмнө тулгарч буй хамгийн том асуудлын талаар хамгийн чанга дуугар ярьж, дэлхийг хамарсан хөдөлгөөн өрнүүлсэн” гэж тус сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелзенталь онцолжээ.

Тунбергээс гадна “Оны хүн” өргөмжлөлийн төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлыг гаргаж тавихад хүргэсэн Тагнуулын төв газрын нууц мэдээлэгч, Хонконгийн жагсаалд оролцогчид нэр дэвшсэн байна.

Грета Тунберг экологийн төлөө тэмцэгч, олон мянган залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн “Уур амьсгалын төлөөх сургууль хаялт” хөдөлгөөний албан бус тэргүүн гэдгээр дэлхийд алдаршсан билээ. Түүний нэрийг Нобелийн энх тайвны шагнал зэрэг олон нэр хүндтэй шагналд дэвшүүлж байсан юм.

Энэ оны есдүгээр сарын 23-нд НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчдад хандан хатуу үг шидэж, хүүхэд насыг нь хулгайлсны хариуцлагыг нэхэж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.189.178) 2019 оны 12 сарын 12

14 nasand hursen hun

0  |  0
Zochin(66.181.189.178) 2019 оны 12 сарын 12

765

0  |  0
Top