Грета Тунберг Дэлхийн хүүхдийн олон улсын шагнал хүртжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

Шведийн сургуулийн сурагч, уур амьсгалын эсрэг тэмцэгч Грета Тунберг KidsRights хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас олгодог дэлхийн хүүхдийн олон улсын шагналыг хүртжээ.

Тус байгууллагын цахим хуудсанд тавигдсан мэдэгдэлд Гретагийн хамтаар тус шагналыг Камерунд “Энх тайвны төлөөх хүүхдүүд” хөдөлгөөнийг санаачилсан хүүхдийн эрхийг хамгаалагч Дивина Малумд мөн олгосон тухай дурджээ. Хөдөлгөөний зорилго нь зэвсэгт бүлэглэлүүдийн талаарх хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Камерунд энхийг тогтооход идэвхтэй оролцохыг уриалах явдал юм.

“Грета болон Дивина олон хүүхдийн ирээдүйд нөлөөлж байна. Тэд энэхүү шагналыг зүй ёсоор хүртэх хүүхдүүд мөн” гэж тус байгууллагын үндэслэн байгуулагч Марк Дуулларт мэдэгджээ.

Шагнал гардуулах ёслол Дэлхийн хүүхдийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд Гааг хотноо болно.

Грета Тунберг 2018 онд хичээлдээ явахын оронд Шведийн парламентын гадаа ирж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн. Түүний энэ санаачилга “Ирээдүйн төлөөх баасан гарагууд” нэртэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хөдөлгөөн болж өргөжсөн юм.
KidsRights олон улсын байгууллага 2003 онд байгуулагджээ. Дэлхийн хүүхдийн олон улсын шагналыг Пакистаны хүүхдийн эрхийг хамгаалагч, Энх тайвны Нобелийн шагналт Малала Юсуфзай хүртэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOPpol(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Sudlaach(66.181.182.107) 2019 оны 10 сарын 05

13 nasand hursen hun gesen ug kino zohioloos haraad baihad

0  |  0
Top