Өсвөр насны охины санаачилгаар сая сая хүн жагслаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

Баасан гарагт /2019.09.20/ 16 настай Грета Тунбергийн санаачилгаар дэлхий даяар сая сая хүн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагслаа.

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарлын эсрэг болсон хамгийн өргөн хүрээтэй жагсаалын үеэр санаачлагч Тунберг “Манай гэр шатаж байна. Бид зүгээр хараад зогсож болохгүй” гэж ярилаа.

Ирэх долоо хоногт НҮБ-ын дээд хэмжээний уулзалтыг угтан зохион байгуулагдсан, дэлхийн нийтийн хамарсан цаглаан Ази, Номхон далайн бүс нутагт эхэлж, Нью Йорк хотноо өндөрлөжээ.

Грета Тунберг анх 2018 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгааг шүүмжлэн, идэвхтэй тэмцэх болжээ. Түүний санаачилга олон сая сургуулийн сурагч, эцэг эхийг тэмцэлд нэгтгэжээ.

Кирибати, Соломоны арлууд, Вануатуд эхэлсэн жагсаал Австрали , Ази, Европ, Африк, Америк тивд буухиалав. Тайланд, Энэтхэгт засгийн газраа шийдвэртэй алхмыг хийхийг зуу зуун мянган хүн шаардаж, дуу хоолойгоо өргөсөн бол Германы 500 орчим хот, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд ордог дөрвөн улсын иргэд жагсаалд нэгджээ.

Хүн төрөлхтний түүхэнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зохион байгуулсан хамгийн далайцтай жагсаалд оролцогчид 16-хан настай санаачлагч охины нэрийг дэлхий даяар цуурайтуулжээ.

Грета Тунбергийн хэлснээр, дөрвөн сая орчим хүн дэлхийн өнцөг булан бүрд болсон жагсаалд оролцжээ.

Грета Тунберг гэж хэн бэ?

Шведийн өсвөр насны залуухан иргэн болох Грета Тунберг өнгөрсөн оны наймдугаар сард Шведийн парламентын гадаа “Сургуулиуд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байна” уриатай тэмцлээ анх эхэлж байв. Түүний энэхүү санаачилгыг олон сая сургуулийн сурагч, эцэг эх дэмжиж, түүнийг Энх тайвны Нобелийн шагналд дэвшүүлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард тэрбээр АНУ-д завь хөлөглөн айлчилж байжээ. Усан болон агаарын хөлөг хорт утаа ялгаруулдаг тул энэ төрлийн тээврээр зорчихоос татгалзсан байна.

Грета Тунберг ирэх долоо хоногт НҮБ-ын идэр дээрээс үг хэлэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lpoi(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

* Сайн байна уу, бүгд яаж намайг олж авсан тухайгаа маш сайн мэдүүлгээ өгч байгаадаа баяртай байна\nХотын банкны менежер хийдэг ОЛИВЕР-аас миний хүсэх зээлийн хэмжээ\nКомпани, би энэ боломжийг хурдан ашиглан бүх дэлхийд мэдэгдэхийг хүсч байна\nүүнээс би Улаанбаатар хотоос Гүнжаажанцангийн МСУХ-ны Энхжаргал, зээл авахаар хайж байсан\nөөрийн бизнесийг дэмжих зардлаар өөрийн бизнесээ эхлүүлэх, тиймээс би явсан\nхуурч байгаа зарим зээлдүүлэгчтэй уулзах үед онлайн зээл хайх\nминий тэр үед жаахан мөнгөө үрэн таран хийж эргэлзэж үгүй ​​хийж байсан\nбага мөнгөтэй байсан тул би одоо юу хийхээ ч мэдэхгүй байна

0  |  0
Зочтн(80.132.251.195) 2019 оны 09 сарын 23

Монголын 16 настай хүүхдүүд нь байтугай 20,30 тай залуучууд ч ингэх сэтгэл санаачлага байхгүйээ, одоо л болж бвал дараа нь яахав гэж бодоод, ”угжуулсаар” явтал нэг мэдэхэд дэлхий сөнөх болсныг мэдэх болох биз дээ... одоо л тэмцэхгүй бол ирээдүй гэж байхгүй болж байгаагаа ч мэдэхгүй яваа үнэн харалган ч гэмээр юмуу эсвэл хүлцэнгүй... хэлэх ч үг алгоо

0  |  0
zochin(88.130.50.132) 2020 оны 05 сарын 15

delhijd odor bur ih delhijgee hairlah jagsaal, tsuglaan boloh jum. Mongold delhij baitugaj mongol n suirch baihad eserguutseh n bitgij hel oorsdoo eh oron, ard tumnijhee esreg gazar nutag aa hyadsan, ustgasan, zarsan. Ern mongol hun ugaasaa ijm maanag jum bol uu, tsag uje n ijm bolgotson jum uu?

2  |  0
Top