Шинэ төрлийн төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, халдвараас сэргийлэх арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.21/ мэдээллээ өглөө. Коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийв.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ 341 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар 154 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна.
Өглөө үүрээр 05:00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц ирсэн. 69 настай иргэний сорьц. Тухайн иргэн сүүлийн долоон хоног амьсгал нь бачуурч, ханиалгасан байна. Хоёр уушгиндаа хатгаатай ирж хэвтсэн. “Интермед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан байна. Гэхдээ ХӨСҮТ өнөөдөр PCR шинжилгээ хийж, баталгаажуулна. ХӨСҮТ-д энэ шинжилгээг хийж байна.
Түүнийг халдваргүй гарах болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэхээр 69 настай иргэний хүүхэд нь нэгдүгээр сарын 7-оос хоёрдугаар сарын 7-нд БНСУ руу яваад ирсэн. Ингээд тооцоод үзэхээр түүнээс хойш хоёр сар гаруй хугацааг өнгөрөөсөн байна. Хэрэв халдвартай байсан бол нууц хугацаа дуусаж, илрэх байсан гэж үзэж байгаа. Гэхдээ 69 настай иргэнтэй ойр байсан, үйлчилж байсан гурван иргэнийг тэнд нь тусгаарласан. “Интермед” эмнэлгийнхэнд зөвлөгөө, заавар өгөөд хянаж байна. Үдээс хойш PCR шинжилгээний хариу гарна” гэлээ.