Испанийн хөлбөмбөгч Жерар Пике, Колумбийн дуучин Шакира нар салаад удаж байгаа ч олон нийтийн өмнө “үзэлцсээр” байгаа билээ.
Тэдний салалтын шатгаан нь Пикегийн нууц амраг байсан.
RAC1 радиогийн нэвтрүүлэгт оролцсон Пикегээс хөтлөгч “Шакирагийн шинэ дуунуудыг сонссон уу” гэж асуусан. Шакира нэг дуундаа Пикегийн урван тэрслэлтийн талаар, өөр дуундаа шинэ амрагийг нь өөлж дуулсан. Ялангуяа “Пикег чи Ferrari-г Renault Twingo-гоор, Rolex-ийг Casio-гоор сольсон” гэж дуулахдаа өөрийгөө брэнд, Клара Чиаг хямд бараа гэж шууд хэлсэн билээ.
Пике эхлээд энэ асуултад хариулахыг хүсээгүй ч дараа нь “Хүн болгон юу хийхээ өөрөө шийддэг ч бид юуны өмнө хүүхдүүдээ хамгаалах ёстой. Байн байн асуудлыг сөхөөд байвал хүүхдүүдэд хэцүү болно. Би дахиж энэ талаар ярьмааргүй байна. Би хүүхдүүдээ амгалан тайван байгаасай гэж л хүсдэг. Би тэдэндээ хайртай, хүүхдүүд минь аз аргалтай байвал би ч аз жаргалтай байна” гэж хэллээ.
Олон нийтийн сүлжээнд салалтын дараа Шакираг бүгд дэмжиж байсан ч сүүлийн үед арай их хонзон санаад байна уу гэж шүүмжилдэг болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Салж хямраачаад гуцаарай . Шакирааг би тэжээнээ