ХАВТАСТ ХЭРЭГ: Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Н.Мөнхбат, Н.Батбаяр, Б.Шинэбаатар нартай бүлэглэж, улсад их хэмжээний хохирол учруулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлоод байна. Дээрх хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүн дотор Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн УИХ-ын гишүүн бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Норовийн Алтанхуяг нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Н.Батбаяр, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нартай бүлэглэж, эрх мэдлээ ашиглан Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ. 


Хавтаст хэрэгт дурдсанаар: УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай бүлэглэн “Энержи ресурс” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь хүлээн авч маргааш нь буюу 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлаар хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл, үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүдэд урьдчилж танилцуулаагүй, эдийн засгийн тооцоо, судалгаагүй, холбогдох яам, Засгийн газрын гишүүдээс санал авалгүйгээр "Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” танилцуулга хийж, хэлэлцүүлсэн.

Тус хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын зарим гишүүд “мөнгө гаргасан нь шатна, тэр замаар яваад экспорт бидний хүссэн хэмжээд очихгүй, ашиг олохгүй, эрсдэлийг бүх компаниудад жигд үүрэлцүүлэх” гэсэн байр суурийг илэрхийлж, эрсдэлийг тодорхойлж байхад ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нь “Өнөөдөр шийддэгээрээ шийднэ. Явцын дунд ярь” гэж хэлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс МГЛ" ХХК-ийн мэдэлд шилжүүлэх” тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна.

Энэ нь албан үүрэг болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасан “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомжид нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэснийг, Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7-д заасан “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэснийг, Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг зөрчжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 5.1.4-т заасан “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэснийг, мөн журмын 6.1-т заасан “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн нь тогтоогджээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж шийдвэрлэн “Энержи ресурс" ХХК болон түүний хамаарал бүхий “Говийн зам” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон, Улмаар Н.Алтанхуяг, Н.Батбаяр нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи Ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахтай холбогдуулан эдгээр байгууламжуудын худалдан авах үнийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан.

Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр автозамын өртгийг 122,336,152,483 төгрөгөөр үнэлсэн байхад банкнаас зээл авсантай холбоотой 20,607,370 ам долларыг нэмж /нэг ам долларыг 1723,22 төгрөгөөр тооцсон/ тооцох үүргийг өгч, нийт 157,847,184,614 төгрөгөөр, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн ажлыг 12 748,295 088 төгрөгөөр тогтоолгосон. Улмаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь 2013 оны 12 дугаар сард Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн автозам, Гашуунсухайт боомтын дэд бүтцийг шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа дээрх 2 гэрээний төлбөр 170,595,479,703 төгрөгийг төлөх зорилгоор худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар оруулж Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учраас эх үүсвэр нэмэгдсэн нөхцөлд Зээлийн хорооны хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн тухайн асуудлыг Зээлийн хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд 1. Вексель бичих, 2. Улсын төсөвт санхүүжилтийг суулгах талаар Засгийн газарт хандан, тогтоол гаргуулах, 3. Холбогдох гэрээнүүдийг байгуулах зөвшөөрөл авахаар хандсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “төлбөрийг санхүүжүүлэх тухай Зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжиж, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах, зээлийн нөхцөлийг Зээлийн хороогоор дахин хэлэлцэж санхүүжүүлэхийг Н.Мөнхбатад зөвшөөрч шийдвэрлэсэн байна. Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр улсын төсөвт санхүүжилтийг суулгах тогтоол гаргуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн гэрээ байгуулан вексель бичиж 170,595,479,703 төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИНЭБААТАР ХҮН ХОГ(192.82.74.101) 2023 оны 03 сарын 26

ШИНЭБААТАР ХҮН ХОГ НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ

0  |  0
Үнэн(192.82.83.92) 2023 оны 03 сарын 26

Хөгжлийн банкийг анх цөлмөсөн хүн чинь Алтанхуяг шүү дээ. Тэгээд бас Монголчуудын ирээдүй хойч үе бидний өрийг төлнө биз гэж ичих ч үгүй хэлж байсан новш. Нууц амраг Ургамалцэцэгтэйгээ Хаан жимс амралтанд амраглаж байхад түүний зардлыг та нарын хүүхдүүд төлөх ёстой болж дээ.

0  |  0
Зочин(192.82.69.48) 2023 оны 03 сарын 26

Зам барьлаа.Зам худалдаж авлаа гээд нийтлэлээрээ яллах гээд байгаа юм уу.Тэгвэл 204 КМ замыг 6 жилд хагасыг нь барьж олон хүн амиа алдсан нь зөвлөх шалтгаан болж байгаа юм уу.

1  |  1
АЛЦАНХУЯГТ ХЭЛЭХ ҮГ(139.5.219.36) 2023 оны 03 сарын 26

ӨӨ ЗА ЗА АЛЦАНХУЯГ ЯАХ АРГАГҮЙ ХАХУУЛЬ ИХЭЭР АВЧ ХАРСААР БАЙТАЛ БААХАН ХУУЛЬ ТОГТООИЖ ЗРӨЧИЖ ДУРААР АВИРЛАН, ЭРХ ТУШААЛАА УРВУУЛЖ АШИГЛАН БУСДАД АВУУ БАЙДАЛ ОЛГОЖ УЛСАД ҮНИЙН ЗӨРҮҮГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧУУЛСАН БАЙДАЛ ТОДОРХОЙ БАЙНА АА. ЯЛАА ЭДЛЭЭД ЯВДАА АЛЦАНХУЯГ АА. ЧИ БОЛ ДЭНЗЭН МЭТИЙН ХАМААТАН АХ ДҮҮС МЭТЭЭ ТӨРД ШУРГУУЛЖ ИДЭЖ ГАРШСАН ХОГ НОВШ ШҮҮДЭЭ ЗАЙЛ ӨМХИЙ ХОГ ШААР

1  |  1
Zochin(192.82.82.192) 2023 оны 03 сарын 26

Яагаад Алтанхуяг гишүүниийг АН ч тэр МАН ч тэр дандаа ноолж байх юм аа

1  |  1
Зочин(202.21.108.15) 2023 оны 03 сарын 25

20 , 20 тэрбумаар шат шатандаа өсөөд явжээ дээ

0  |  1
Зочин 4 (185.224.57.167) 2023 оны 03 сарын 26

Болгоныг шахаад хавчавд байвал бид яах естой юм бээ? Гадагшаа дурэвэх уу? Шорондоо Манлай Ван Дамдинсурэн шишээ ,, манжийн шоронд ‘’ шоронд ухэх естой юм уу? Эсвэл Сайдын улыг долоогоод хойч уе мен тийм болгох уу? Одоо яах уу?

1  |  1
Зочин (185.224.57.167) 2023 оны 03 сарын 25

Энгийнээр л бодоход тэр 170 тэрбумын замаар 10 жил тээвэр хийгээд хэдийн ашиг олсныг нь тооцохгуй байж . Жинхэнэ гэмт хэрэгтнууддээ хариуцлага тооцохгуй байж ямар их завтай мердегч нар бээ хэн й захиаалгаар ийм балай юм хийгээд явдаг хууль шуух вээ? Энэ Ард тумэн чинь тэнэг тэнэг гэхэд арай ч ийм та нарын бодсон шиг тэнэг болоогуй байх шуу?!!! Монголоогэсэн бухнийг хяргаад байдаг нь ямар зорилготой юм бэ? Суулдээ буур ойлгохоо болилоо! Одоо бид яах естой юм бээ? Туух давтагддаг гэдэг энэ муусайн урвагчид миний Эх орны гэсэн

1  |  0
Зочин 2(185.224.57.167) 2023 оны 03 сарын 26

Ганц жилд 43 тэрбумыг тесевлеед швхмал тулшний уйлдвэр нэрээр УБ чуудыг утаагаар устгах бодлого хэрэгжуулэхэд хэдэн тэрбумыг зарцуулж байгаа тооцоо байна уу? Ажлаа хурдлуулах гээд л алдаа оноотой ажил хийснийхээ телее энэ хумуус хэдэн жилийн ял авах болж байгаа юм болоо? 10 аад жилийн емне гуйцэтгээд дууссан ажлыг буруу гаа хуулийн уг усэгнээс ее, алдаа хайгаад улс терийн ерселдегчее намнадаг балиаар аргаа болио МАН аа арайдэндлээ!!! Олон юм нуршч байхаар хохирсон хохирол-г нь гаргаад ир л дээ?!

1  |  1
Зочин(185.224.57.167) 2023 оны 03 сарын 25

Одоо тэгээд тэр замыг аваад идсэн юм уу? Хаана байгаа юм? Улс нь аваад тээвэрлэлт хийгээд хэрэглээгуй юм уу? 170 тэрбум тег-еер хэдэн км зам бариаад хэдэн жил ямар ашиг гарсан гэдгийг тооцохгуй эд нарт хичнээн ч жилийн ял телевлег юм бэ дээ? Хурэлсух болон тууний багийхан гэхэд ор тас 14 тэрбумаар мурийтай тоглоод дашин шог болсон. Туунээс хойш гэхэд Дарханы замыш хэдэн жил хэдэн тэрбумаар барьсан тоо байна уу? Шахмал тулш гэж улгэр зохиоож хэдэн монгол Улсын иргэний амь нас эруул мэнд хохмрсон тооцоо байна уу? Зевхен энэ 2023 онд гэхэд тэр геноцидоо ургэлжлуулэхийн тулд ердее л тээвэрт нь

1  |  0
Иргэн (192.82.90.124) 2023 оны 03 сарын 24

Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргалын охин Хэрлэн нь АНУ-д Корнеллийн Их Сургуульд хувиараа сурч, уг их сургуулиас бакалаврын зэрэг авсан. Тэгээд тэр төгсснөөсөө хойш АНУ-д хууль ёсоор одоог хүртэл амьдарч байгаа. Хэрлэнгийн ээж Наранчимэг нь 2004 оноос хойш Австри улсад амьдарч байгаа ба тэндээ АНУ-ын Baxter компанид ажилладаг юм.

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 24

idoo tolgoigilj bolokhgui

0  |  0
Zochinх(86.111.136.31) 2023 оны 03 сарын 25

_alban tushaalaa ashiglan Energi ressours buyuMSC d hudaldagdsan zalit uneg...iim ch erunhi saud bh gejdee !!!\n

1  |  1
Даваа(59.153.115.237) 2023 оны 03 сарын 24

арай л байна шүү дээ, ингэж болдог юм уу, яах гэж хууль, дүрэм журам байдаг байнаа, мөрдөхгүй юм бол зөрчсөн хүмүүст нь хариуцлага хүлээлгэх ёстой биш үү, улсын хөрөнгөд ямар хүйтэн ханддаг юм бэ, ямар ч өлөн хүмүүс энэ төрд их байсан юм бэ дээ

2  |  0
irged(66.181.160.8) 2023 оны 03 сарын 24

hatuu shiitge

0  |  0
Top