Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжид 6092 компани, иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллагын мэдээллийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс shilen.gov.mn портал сайтад нээлттэй байршуулаад байна.
Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг энэ 7 хоногт багтаан ил болгохоор ажиллаж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдсэн.
Хөдөө аж ахуйг дэмжих санд өнөөдрийн байдлаар 52.231.228.310 ₮-ийн зээл төлөгдөөгүй байгаа бөгөөд зээлийн үлдэгтэй нийт 6091 аж ахуйн нэгж байна.
Тодруулбал,
Төлөгдөөгүй байгаа зээлээс хамгийн өндөр нь "Арованна" ХХК-ийн 4.551.165.500 төгрөгийн зээл байгаа бол хамгийн бага нь 200 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Төрийн засаг захиргааны байгууллагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 91.450.000₮-ийн зээлтэй байна. Түүнчлэн мэдээллийн сангаас харахад 1994 он буюу одоогоос 29 жилийн өмнөх зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 12.141.000₮ байна.
Хөдөө аж ахуйг дэмжих санд зээлийн үлдэгдэлтэй аж ахуйн нэгжүүдээс 8 сая төгрөг хүртэлх зээлтэй иргэн, аж ахуйн мэдээллийн жагсаалтыг хүргэе.
Энд тодотгоход, тус сангийн зээлдэгчдийн мэдээллийг ил болгосон нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Шилэн ажиллагаа”-тай уялдуулан хийж буй ажил юм. Өөрөөр хэлбэл жагсаалтад байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж хариуцлагагүй зээлдэгч гэсэн үг биш юм.
Сэтгэгдэл ( 0 )