БНСУ-д эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс ХОЁР ДАХИН их байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг болон "ASTRO"-ийн гишүүн Мүн Бин энэ сарын 19-ний өдөр гэртээ нас барсан байдалтайгаар олдсон. Урьдчилсан байдлаар тэрээр амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа бөгөөд тус улсад амиа хорлох явдал ихсэж байгааг албаныхан онцолжээ. 

БНСУ-ын статистикийн албаны мэдээлснээр 2021 онд тус улсад амиа хорлолтын төвшин 100.000 хүн ам тутамд 26 байжээ. Хүйсээр авч үзвэр эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын төвшин 100.000 хүн тутамд 35.9 байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 100.000 хүн амд 16.2 байгаа нь хоёр дахин их үзүүлэлт юм. Энэхүү тоо сүүлийн жилүүдэд улам бүр өссөөр байна. 

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагаас гаргасан 2020 оны судалгаагаар амиа хорлолтоороо БНСУ 100.000 хүн ам тутамд 24.1 гэх үзүүлэлтээр тэргүүлжээ. Хоёрдугаар байрт Литви улс 20.3, гуравдугаарт Словени улс 15.7 оноогоор бичигджээ.  

 

 

"SHINee" хамтлагийн гишүүн Жон Хён 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд 27 насандаа амиа хорлон нас барсан. Тэрээр гэрээслэлдээ сэтгэл гутралд өртсөн тухайгаа дурдсан байсан бөгөөд цаашид тэвчиж чадахгүй болсон тул уг сонголтыг хийхэд хүрсэн тухайгаа бичсэн байдаг. 

 

 

Охидын (f)x хамтлагийн гишүүн Сулли 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр 25 насандаа амиа хорлон нас барсан. Түүний дотнын найз "KARA" хамтлагийн гишүүн Гү Хара 2019 оны арваннэгдүгээр сарын 24-нд 28 насандаа мөн л амиа хорлон нас баржээ. 

 

 

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын засгийн газар тус улсад амиа хорлолт их байгаатай холбогдуулан сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийг жилд хоёр удаа хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. 

Тус улсын Засгийн газар амиа хорлолтын хэмжээг 2027 он гэхэд 100.000 хүнд 18.2 болгон бууруулах зорилго тавиад байгаа гэнэ. 20-70 насны иргэдийн дунд сэтгэл гутрал, шизофрен, хоёрт туйлт эмгэг зэрэг сэтгэцийн эмгэг их байгаа тул илрүүлэх зорилгоор ийнхүү жилд хоёр удаа үзлэгт хамруулахаар болжээ. 

 

Амиа егүүтгэсэн алдартнууд 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.116) 2025 оны 03 сарын 13

Дуучин Мүн Бин тоглолттой байсан учир амиа хорлосон гэдэгт итгэж чадахгүй одоо ч гэсэн харамсмаар санагдаад 4-р сарын 19-нөөс хойш сэтгэл тайван биш байна. Сайн шалгаарай гэж бодох юм. Ум мани бадми хум.

1  |  0
Зочин(66.181.161.96) 2025 оны 03 сарын 13

Шүтэн биширч бга нэртэй хүний хувийн амьдралд хэт их орсноор тухайн хүн өөрийнхөөрөө байж чадахгүйд хүргэх нь амиа хорлохын нэг шалтгаан байх

1  |  0
Зочин (192.82.87.175) 2025 оны 03 сарын 13

Yrnooll xumuusiin nudnd az jrglte mt xrgdj bga c yg unddee bugddn l xtsu bsn bll amia xrlsn bx tglc stgl gutrldd orll amia xorlj bgshdee ymig ingd aimrr sorgoor bodxoo xzee boliximbee.

1  |  0
nergui(66.181.160.41) 2025 оны 03 сарын 13

Ene mulguu amidat gj helj bui humuust handaj helhed: ta buh ni yg ene humuus shig amidarj uzsiim uu, oorsdiigoo ter humuusiin orond tawiad uz. Yg ter humuus shig amidarj uzeed iim sedgegdel bicheerei. Ta buhen ene humuus ymar zowlon berhsheeliig tawan tuulj bgaag, yj amidarj bgaag er ni meddgiim uu? Medehguim bj bitgii demii shalshaad bgaarai!!!!!

4  |  0
зочин(139.5.217.13) 2025 оны 03 сарын 13

үнэхээрийн хэцүү байдалд орсон болоод амиа егүүтгэсэн байх даа. депресст орсон. хүн өөрөө туулж өнгөрүүлээгүй зүйлээ амархан мэт төсөөлөх юм даа. өөрийгөө бусдын оронд хааяа ч гэсэн .....

14  |  0
....(202.126.89.173) 2025 оны 03 сарын 13

Ene setgliin hatgu entr gd blaird bga ymnudn ene humusig ymr ih zovln tuuldgig mdku bj aimr teng2 ym yrihimaa negnt enehunii biyd ord amidrliign uzj chadhguigs hoish ama hamhij sursmr ym...Oorsdoo bs baisn bl bur ed nriin hursn amjiltndch hurhgu shantrd amia horlndoo ahh busdiig bs shuumjilchihjee...

6  |  2
k(66.181.191.125) 2025 оны 03 сарын 13

setgeliin hatgui zaluuchuud bhooo

2  |  17
Deegii(202.21.115.36) 2025 оны 03 сарын 13

Archaagvi garuud be kkkkkk ev eruul sav saruul uvchingvi bjiisan bj yuund ni amia horloh ergvv bodold avtdag bn aa. Ydaj udii zeregt ni usguj ugsun aav eejiigaa bodoj boloogvi yum bh da. Uruvdumuurch ymr ch setgeliin tenheegvu garuud ch yum aa da.

4  |  21
zzzz(66.181.178.39) 2025 оны 03 сарын 13

jargal daakhguin zowlon

1  |  17
Top