"BLACKPINK" хамтлаг ашиг орлогоороо түүхэн амжилт тогтоолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Саяхан Touring Data-с "BLACKPINK" хамтлагийн "Born pink" дэлхийн хэмжээний аялан тоглолтын өнөөг хүртэл олсон нийт ашиг орлогыг олон нийтэд мэдээлжээ.

Хамтлаг одоогийн байдлаар 26 тоглолт хийгээд буй. Тэд ашиг орлогоороо домогт Spice Girls, TLC, Destiny's Child зэрэг хамтлагуудыг гүйцэж, түүхэн дэх хамгийн их ашиг олсон хамтлаг болжээ. Хамтлагийн охид одоогоор 78.4 сая ам.долларын ашиг олоод байна. 

 

 

Хамгийн гайхалтай нь энэ нь "BLACKPINK" хамтлагийн ашиг орлогын тэн хагаст ч хүрэхгүй тоо юм. Учир нь хамтлаг дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтоо хийх дутуу байгаа бөгөөд 19 удаагийн тоглолт болон тоглолтоос гадуурх 20 орчим удаагийн үзүүлбэр дутуу байгаа гэнэ. Үүнээс үзэхэд тэдний тоглолтоос олох ашиг болон нэмэлт тоглолтын ашиг орлого нийлээд хэр хэмжээнд хүрэх нь тодорхойгүй ч асар их байх нь дамжиггүй хэмээн судлаачид үзэж байна. 

Дашрамд дурдахад "BLACKPINK" хамтлаг 18 төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож Гиннесийн номонд бичигджээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongoloos(192.82.74.248) 2023 оны 04 сарын 25

Mongoloos mini murudul

0  |  0
Top