Сын Ри дахин шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

BIG BANG хамтлагийн гишүүн асан Сын Ри дахин олон нийтийн шүүмжлэлд өртжээ. 

Тэрээр хоёрдугаар сарын 9-нд 18 сар хоригдсоны эцэст шоронгоос суллагдсан. Нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан түүнийг өнөөг хүртэл гэм буруугаа ухаараагүй явна хэмээн олон нийт шүүмжилж эхэлжээ. 

Саяхан болзооны цуурхалд өртсөн Сын Ри бусад алдартнуудыг зугаа цэнгээнд уруу татаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Харин энэ удаад тэрээр Индонезийн тэрбумтан Грэйс Тахирийн хамтаар зугаацаж байгаа нь олны эгдүүцлийг хүргэжээ. 

 

 

Өмнөд Солонгост аялахаар ирсэн Грэйст Сын Ри сөжү хэрхэн уухыг зааж буй бичлэг цахим орчинд тархжээ. Өмнөд Солонгосчуудын хувьд гэмт хэрэг хийсэн, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон алдартнууддаа "өршөөлгүй" ханддаг бичигдээгүй хуультай. Сын Ригийн хувьд ийнхүү зугаацсаар байгаа нь гэм буруугаа ухаараагүй гэх шүүмжлэлд өртөхөд хүргэсэн байна. 

Харин түүний олон улс дахь шүтэн бишрэгчид нь энгийн амьдралдаа эргэн орж, идэвхтэй амьдарч буйг нь сайшаажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Heden mal(193.46.39.30) 2025 оны 03 сарын 13

Ene solongost buur neg ydargaatai tsarailsan, 30 garsan hun amitantai suugagau heseg buleg medrel yumnuud nl ingeed oosrdiigoo Fandom ard tumnii toloolol geed demii balai yum bicheed olon tumnii tarhi ugaagaad baihiimaa. Heden huuhen duudaj moriitei toglool bizdee. Buh l ulsad baidag Sugar Babys l baisan bizdee. Gomdol gargasan gants ch hun baihgu baihad shorond hiichdeg. Busad orond ner hunded n ugaasaa noloo yu baihavdee

2  |  2
Дээг(202.9.41.5) 2025 оны 03 сарын 13

Лайтай ацнууд шүү

2  |  2
shit(183.177.97.42) 2025 оны 03 сарын 13

Идэж ууж болохгүй алдартай хүмүүс жинхэнэ шоронгийн амьдралаар амьдрах юмаа

8  |  2
.(64.119.18.251) 2025 оны 03 сарын 13

haha hetsuu amidraltai yum bee yum yumand orootsoldoj bdag

5  |  0
Top