Иисүстэй уулзахын тулд өлсөж үхжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Кенийн цагдаа нар номлогч Пол Маккензи гэгчийн байгуулсан “Сайн мэдээ” шашны бүлгийн гишүүдийн үхэлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад Малинди хотоос холгүй 58 шарил илрүүлжээ. Одоогоор 47 цогцос гарган аваад байна. Нэг шарилд гурван хүүхдийн цогцос олдсон байна гэж Agence France-Presse (AFP) мэдээлжээ.

Номлогч Иисүстэй уулзахын тулд өлсөж үхэхийг дагагчдадаа тушаадаг байжээ.

Пол Маккензиг дөрөвдүгээр сарын 15-нд баривчилсан байна. Тэрбээр “Сайн мэдээ” олон улсын сүмийн тэргүүлэгчдийн нэг гэнэ. Номлогч өөрөө шашны бүлгээ 2019 онд тараасан тул гэм буруугүй хэмээн мэдүүлсэн аж. Цогцсуудад задлан шинжилгээ хийж, үнэхээр өлбөрч үхсэн эсэхийг тогтоох гэнэ. Малинди хотын “Нийгмийн шударга ёс” төвийн тэргүүн Виктор Каудогийн хэлснээр, шарил дээр том загалмай тавьсан нь таваас дээш цогцос оршуулсныг илтгэж байна. Өмнө нь Пол Маккензи шашны гаж урсгалтай холбоотой хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байсан ч нотлох баримтгүй хангалтгүй гэсэн үндэслэлээр суллагдаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top