Ча Ын Ү: Чиний үлдээсэн бүх зүйлийг би хариуцна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 25

Өмнөд Солонгосын хөвгүүдийн "ASTRO" хамтлагийн гишүүн Мүн Бин өнгөрсөн долоо хоногт амиа хорлон таалал төгссөн. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор "Fantagio" агентлагийн гадаа талбайд дурсгалын хэсэг байгуулаад байгаа билээ. Энэ сарыг дуустал нээлттэй байх уг талбайд түүний шүтэн бишрэгчид, найзууд, хамтран ажиллагсад ирж хүндэтгэл үзүүлсээр байна. 

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 25-нд тус талбайд түүний дүү "Billie" хамтлагийн Мүн Су А, "ASTRO" хамтлагийн гишүүд, "Seventeen" хамтлагийн Сын Гван нар ирэн захидал үлдээжээ. 

"ASTRO" хамтлагийн гишүүн Ча Ын Ү "Бин аа, Чамайг маш их санаж байна. Найз минь дээ. Би унтаж чадахгүй байсан болохоор Санха бид хоёр алхаж байгаад ирлээ. Чи унтаж байна уу? Чамтай хийдэг байсан бүх зүйл, хамгийн энгийн зүйлсээс эхлээд хамгийн жижиг, нарийн ширийн зүйлс хүртэл, энэ бүхнийг маш их санаж байна. Бас маш их харамсаж байна... Сарны ертөнцдөө хэдэн зуу дахин аз жаргалтай байгаарай. Чиний үлдээсэн бүх зүйлийг би хариуцах болно. Чиний өмнөөс хийж өгөх болно. Тиймээс бүү санаа зовоорой. Чи шаргуу ажилласан шүү. Хайртай шүү, намайг уучлаарай найз минь..." гэжээ. 

 

 

"ASTRO" хамтлагийн гишүүн Сан Ха "Ах аа, сайн байна уу. Таныг маш их санаж байна. Дүр төрх чинь нүдэнд харагдсаар байна. Намайг ийм сул дорой байгаагаа харуулах юм бол намайг зэмлэх болно гэдгийг чинь мэдэж байгаа ч хэсэгтээ энэ чигээрээ байж байя. Таны хэлсэн шиг аз жаргалтай байхаа амлаж байна. Энэ амлалтаа биелүүлэх болно. Маш их хайртай шүү. Хайртай гэдгийг минь мэдэж байгаа биз дээ" хэмээжээ. 

 

 

"Seventeen" хамтлагийн Мин Гюү "Бин аа, сайн уу. Чамаас болж танай компанийн хажууд ирэх завшаан тохиолоо. Надад үлдсэн хамгийн том дурсамж бол өглөө болтол ярилцсан тэр өдөр. Чи санаж байна уу? Санаа зовинолоор дүүрэн байсан чамд миний хэлж чадах ганц зүйл бол чам шиг бүх зүйлд гарамгай алдартан энэ дэлхийн хаанаас ч олдохгүй... Би ч гэсэн илүү их хичээх болно. Чи дахин өвдөлт мэдрэх шаардлагагүй, зүгээр л инээмсэглээрэй. Намайг уучлаарай, чи үнэхээр сайн байсан шүү найз минь. Дахин уулзахдаа загасан бялуу, шөл, сөжү авч өгье. Гишүүдээ алсаас баярлуулаарай. Миний хамгийн дуртай дуу бол "Waterfall", "Let's be happy friend" шүү" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.203) 2023 оны 04 сарын 28

Yasan yum bol doo haramsaj baina saihan zalyy nas.

0  |  0
О. Няммичиг(66.181.161.111) 2023 оны 04 сарын 27

Хөөрхий Дуучин

0  |  0
Top