Ким Кардашъяан өнгөрсөн ням гарагт Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан "Daily Front Row Fashion Awards 2023"-т том охин Норт Уэстийн хамтаар оролцжээ.
Хамтдаа улаан хивсний ёслолд оролцсон тэд оны шилдэг үсчин болсон Эпплтоныг дэмжихээр иржээ. Энэ жил 9 нас хүрч буй Норт Уэст ээжийнхээ хувцаслалтад дүгнэлт хийдэг тухай Ким Кардашъяан дурджээ. Өнгөрсөн жил болсон Vogue сэтгүүлийн загварын шоуны үеэр Ким "Намайг хэтэрхий хар бараан хувцаслахад тэр дургүй. Норт намайг юу өмсөх талаар маш их санал дэвшүүлдэг" хэмээн ярьж байсан удаатай.
Олон нийт Норт Уэстийг өөрийн гэсэн гоо сайхны брэндээ гаргаж магадгүй хэмээн таамаглаж буй. Загварын салбарт өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бий болгож чадсан аавынхаа авьяасыг өвлөн төрсөн гэгддэг тэрээр ирээдүйд энэ салбарт цахиур хагалж мэднэ.
Ким Кардашъяаныг Канье Уэст бүтээсэн гэх нь бий. Харин түүний халааг загварын өндөр мэдрэмжтэй охин Норт Уэст нь залгамжлан авах нь цаг хугацааны асуудал хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
haa holiin Ким Кардашъяан bidnii tsagaas humsalj baih gej.....lagiimoo