Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин IU-г Хойд Солонгосын тагнуул хэмээн мэдээлсэн нь олон нийтийг төөрөгдөлд оруулж эхэлжээ.
Интернэт орчинд тархсан зурагт хуудаст түүнийг 2015 онд болсон Дэжан дунд болсон дуулианы гол эзэн хэмээн бичсэн байх бөгөөд тухайн үеийн хотын дарга И Жэ Мёнд ашиг сонирхлын хүрээнд тусалсан гэжээ.

Уг хуудаст дуучин IU-г харлуулах зорилготой олон мэдээлэл бичигджээ. Мөн Хойд Солонгос хүмүүсийн оюун ухаанд нөлөөлж "тэнэгрүүлэх"-ийн тулд Өмнөд Солонгост биохимийн туршилт хийж байгаа гэх мэдээлэл ч байжээ.
IU-г ийнхүү үндэслэлгүй гүтгэсэн эдгээр зурагт хуудсуудыг чухам хэн, ямар зорилгоор тараасан болох нь одоогоор тодорхойгүй байна. Интернэт хэрэглэгчдийн үзэж буйгаар эдгээр зурагт хуудсуудыг хэт барууны үзэлт бүлэг этгээдүүд тараасан байж болзошгүй гэнэ. Тэд IU-ийн харьяалагддаг агентлагийг энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч, хуурамч мэдээ тараасан хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ.
.jpg)


Сэтгэгдэл ( 3 )
Хаха манай iu эгч үү дээ бас арай арай
Хаха манай iu эгч үү дээ бас арай арай
Хүмүүс яаж энэ зүйлд итгэдэг байна аа?