"Boys over flower" буюу "F4" киноны гол дүрийн жүжигчин Гу Хе Сон саяхан нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ. Сүүлийн үеийн ажил, амьдрал болон түүний амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн зүйлсийн тухай ярилцсан уг нэвтрүүлэгт жүжигчнээр дебют хийж байсан үеийнхээ тухай дурсжээ.
Энэ тухайгаа тэрээр "Залуу байхдаа дебют хийгээд, амжилттай явж байх үед минь надаас мөнгө зээлэх хүн олон байсан. Би татгалзаж чадалгүй их хэмжээний мөнгө зээлж байсан. Би нэг найзынхаа сургалтын төлбөрийн хүртэл төлсөн. Гэсэн хэдий ч тэр мөнгөө буцааж авч чадаагүй. Тэд намайг яг л АТМ шиг ашиглаж байгаа мэт санагдсан. Тэгээд хүмүүст мөнгө зээлэх тухай бодлоо өөрчилсөн. Би хүмүүст мөнгө зээлэхээ больсон. Учир нь надаас зээлсэн мөнгөө хэн ч эргүүлэн төлөөгүй. Тиймээс зээлэхгүй байх нь надад амар байсан" гэжээ.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн хугацаанд хэцүүхэн цаг үеийг даван туулсан. Үүнээс үүдэн сэтгэцийн эмнэлэгт хүртэл эмчлүүлэх шаардлагатай болсон тэрээр нөхрөөсөө нийт 106.7 сая вон нэхэмжилсэн.
Үүнд:
Нэхэмжлэлийн нийт мөнгөн дүнгээс зээлсэн 20 сая воноо хасан 90 сая вон авч чадсан тэрээр эмчилгээнд хамрагдаж, уран бүтээлдээ эргэн ороод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hagan