23 настай Жон Ёо Жон хэмээх эмэгтэй англи хэлний багш эмэгтэйг ямар ч шалтгаангүйгээр хөнөөсөн хэрэг Өмнөд Солонгосын Пусанд гарсан. Уг хэрэг Өмнөд Солонгост төдийгүй олон улсад шуугиан тариад байгаа бөгөөд гэмт этгээдийн өгсөн мэдүүлэг мэргэжилтнүүдийг алмайруулжээ.
Жон Ёо Жоны хувийн мэдээллийн зургаадугаар сарын 8-нд олон нийтэд дэлгэсэн. Тэрээр дөрөвдүгээр сарын 26-нд хохирогчийн амийг хөнөөсөн бөгөөд хүүхэддээ англи хэлний хичээл заалгах гэж байгаа эмэгтэйн дүрд хувирч багш бүсгүйтэй холбоо тогтоожээ. Бүсгүйн гэрт очихдоо сургуулийн сурагчийн дүрэмт хувцас өмсөж очсон тэрээр хохирогч бүсгүйг хэрцгийгээр хөнөөн голын эрэгт биеийн хэсгүүдийг нь хаясны дараа цагдаа нарт баригдсан байна.
Хорирогчийн гэрээс түүний биеийн зарим хэсгүүдийг олсон. Жон Ёо Жон хүн хөнөөх ямар байдгийг мэдэхийн тулд уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа бөгөөд хохирогчийн нийгэмд эзэлж буй байр сууринд атаархсан учраас хөнөөсөн байж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.
Сэжигтэн Жон Ёо Жон ахлах сургуулиа төгссөнийхөө дараа 5 жил орчим ганцаардмал амьдралаар амьдарчээ. Өвөөтэйгээ хамт амьдардаг байсан тэрээр өөрийгөө үргэлж бусдаас дутуу мэдэрдэг байсан байж болзошгүй гэнэ.
Жон Ёо Жон талийгаачийн цогцосыг хаясан ч иргэний үнэмлэхийг нь авч үлджээ. Тэрээр эхний мэдүүлэгтээ өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлжээ. Нотлох баримтууд нэмэгдэхийн хэрээр мэдүүлгээ өөрчилсөн тэрээр хохирогчийн аминд хүрээгүй, зөвхөн биеийн хэсгүүдийг нь л хаясан гэжээ. Эцэст нь хэргээ хүлээсэн тэрээр "ердөө л сониуч зандаа хөтлөгдөөд түүнийг хөнөөсөн" хэмээн мэдүүлсэн байна. Гэмт хэргийн тухай роман, телевизийн нэвтрүүлгүүд, подкаст сонсдог байсан тэрээр хохирогчийн цогцосыг авч явж байхдаа ямар ч сандарсан, айсан шинжгүй байсан нь камерын бичлэгт бичигдэн үлджээ.
Сэжигтэн энэ сарын 9-ний өдөр олон нийтийн өмнө гарч ирсэн. Хар малгай, амны хаалтаар нүүрээ халхалсан байсан тэрээр "Хохирогч болон түүний гэр бүлийнхнээс уучлалт хүсэж байна. Би тухайн үед ухаангүй байсан байх" гэжээ.
Одоогоор түүний өгсөн мэдүүлэг олон нийтийг төдийгүй олон нийтийг гайхшруулаад байна. Цагдаа нар түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэх оношгүй, өмнө нь ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй хэмээн мэдээлжээ. Мэргэжилтнүүд түүнийг өндөр зэрэглэлийн психопат байх магадлалтай хэмээн таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 12 )
Психопат гэж psychopath-ийг хэлжээ дээ. Psychopath-ийг цэвдэг сэтгэлтэн гэж орчуулбал зөв байх болов уу. Цэвдэг сэтгэлтэн бол хүн алахдаа айхгүй, сандрахгүй. Учир нь сэтгэл нь мөс шиг цэвдэг.
Бузар бузар
Хүн хог хэтэрхий олон болжээ, тун удахгүй бүгд маш том шүүлтүүрээр орно доо
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зиндаа болиочээ Яг наад сэтгэцийн өвчтэй хүүхэн шигээ болжээ.Энд тэндхийн юм хамж мэдрэлтээд өчүүхэн юм бэ
Солонгос кино гаргадаг ТВ-үүдэд хяналт хэрэгтэй байна. Хүүхэд залуусын сэтгэл зүй, сэтгэл зүрхийг гэмтээж, шархлуулсан энэ дайралтуудыг зогсоох хэрэгтэй байна.\n\n
Манайхан Солонгос кино их үзэх юм, ийм л ирээдүй хүлээж байх вий дээ, ТВ-үүд ч үзүүлж харуулж байгаа юмандаа анхаармаар, төр засагт ч бодлого гээч юм баймаар байна даа
Доржид : психопат гэж бусдыг зовоож, тамлаж байж тэднээсээ таашаал авдаг хүмүүсийг хэлдэг. Тийм хүмүүс бидний иргэн тойронд маш их байдаг. Таашаал авах процесс нь янз янз, сэтгэлзүйгээр хүчирхийлж таашаал авна, зодож тамлаж таашаал авна, бүр хүнд гарууд нь алж, тамлаж мөчилж таашаал авна. Сэтгэлзүйн дарамтлагч, бас хүчирхийлэгч нар нь илүү их юм даа
Gaj so nuud gaj gomo trans muu muuhai zvilvvdeer dvvrch ehelsen shijgiin baliar baruunii ulsuud habigui der shu solongos hvniig harahaar oi gutmaar shijgiin haragdaad bdgii
Солонгос барууны аймшигийн кино их үзэхээр ийм болдог.
психопат ГЭЖ юу вэ?