Киргизийн ерөнхийлөгч асанд 10 жилийн хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

 

Киргизийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевт /2005-2010/ Кумтор алтны уурхайтай холбоотой авлигын хэргээр 10 жилийн хорих ял эчнээ оноожээ. Түүний эд хөрөнгийг хураан авч, гурван жил төрийн алба хаших эрхийг нь хязгаарласан байна.

Кумтор алтны уурхайтай холбоотой авлигын хэрэгт хэд хэдэн албан тушаалтнууд болон Бакиевын бага хүү Максим Бакиев холбогджээ. Хүүд нь 13 жилийн хориг ял оноож, эд хөрөнгийг нь хураан авах шийдвэр гаргасан байна.

2010 оны дөрөвдүгээр сард болсон төрийн эргэлтээр Бакиевыг огцруулсан билээ. Аюулгүй байдлын үүднээс тэрбээр эх орноо орхин гарч, өдгөө Беларуст амьдарч байгаа юм. Бишкек удаа дараа Бакиевыг шилжүүлэхийг шаардаж байгаа Минск татгалзсаар байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.75.48) 2023 оны 06 сарын 12

Луйварчид амьдрах орон, үхэх газаргүй болно доо

1  |  0
Top