Үндэсний их баяр наадмын үеэр дараах байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэсэн.
Автомашины Ү болон Г зөвшөөрлийн байршилд тодорхой өөрчлөлт орсон. Иргэд Нарантуул ОУХТ, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мишээл экспо, Улаанбаатар төмөр зам зэрэг байршлууд дахь зогсоолд машинаа байрлуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой.
Үүнд:
1. “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-550 тээврийн хэрэгсэл
2. “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл
3. “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400
4. “Г”-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
6. “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
6. “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл
8. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл
8. “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл
9. “Нээлттэй”-Улаанбаатар төмөр замын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.
Нээлттэй авто зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд болон тус чиглэлээс "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д хүрэлцэн ирэх наадамчин олонд зориулан нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгана. Үүнд:
Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу доорх хоёр чиглэлээс тодорхой хуваарийн дагуу нийтийн тээврээр үйлчилнэ.
Сэтгэгдэл ( 0 )