Бөхийн ам авах үйл ажиллагааг ЦАХИМААР явуулахаар боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 05

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж нэмлээ.

“Үндэсний  их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.86) 2023 оны 07 сарын 06

Ам авдаг байдлыг өөрчлөж зүгээр л хооронд нь сугалаагаар барилдуул. Ер нь ам авах гэдэг чинь шал дампуу.

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 07 сарын 05

Ийм онц ач холбогдолгүй юмыг заавал ЗГ-ын хуралдаанаар оруулж шийдэх хэрэг байдаг л юм байх даа, наадмын комисс, холбогдох яамд, холбоод нь юу хийдэг хэрэг вэ, өөр илүү ач холбогдолтой, тулгамдсан асуудлууд шийдлээ хүлээгээд байж л байгаа ш дээ

0  |  0
Top