“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан баталлаа.
Тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтүүд орсон болно.
Үүнд:
-Барьцгүй барилдаан - 20 минут (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.)
-Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан - 20 минут (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
-Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
-Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэх юм.
-Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )