Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөнд, 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тус тус болно.
Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд энэхүү тоглолт нь “Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг илтгэсэн найруулгатайгаараа онцлог болж байгаа билээ.
Монгол түмэн минь сайхан наадаарай!
"ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ"
Сэтгэгдэл ( 0 )