Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан Их насны морины уралдаанд 220 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 125 морь гараанаас гарч, 25 км-ын цаанаас эргэсэн.
Их насны морины уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ.
Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн ягаан халзан, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул МУ-ын Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул хурдаллаа.
Сэтгэгдэл ( 0 )