Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын хурдан их соёолон насны морьдын уралдаан удахгүй эхэлнэ.
Одоо Хүй 7 худагт уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн соёолон насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжих үйл явц үргэлжилж байна.
Хэмжилтийн үйл явцыг орон даяар шууд дамжуулж байгаа бөгөөд стандартад тэнцсэн соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөлнө.
Сэтгэгдэл ( 0 )