Австралийн мэс засалчид анх удаа хүний тархинаас амьд өт гарган авсан тухай “Guardian” хэвлэлд мэдээлжээ.
Канберрагийн эмнэлгийн эмч Санйаю Сенанаякегийн ярьснаар, Ophidascaris robertsi төрлийн өт нь аварга могойд илэрдэг. Харин хүний биед илэрсэн нь дэлхийд бүртгэгдэж буй анхны тохиолдол аж. Найман см урт өтийг 64 настай эмэгтэйн тархинаас гарган авчээ. Тэрбээр 1921 онд анх эмнэлэгт хандсан байна. Тухайн үед өвчтөнд хэвлийн тус газар өвдөх, суулгах, хуурай ханиах, халуурах, хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрчээ. 2022 оноос эхлэн мартамхай болж, сэтгэл гутралд орсон эмэгтэйд тархины MRI шинжилгээ хийж, улмаар яаралтай мэс засалд оруулсан байна.
Сенанаяке эмчийн мэдээлснээр, өвчтөний гэрээс холгүй питон аварга могой амьдардаг. Өвчтөний хүнсэндээ хэрэглэсэн ногоонд өт байсан байж магадгүй гэнэ
Сэтгэгдэл ( 1 )
1921….