Ю.Цэдэнбал даргын 40 гаруй жилийн түүхэн хөгжлийн цаг үеийг аваад үзэхэд дарга бүх нас, бүх амьдарлаа Монгол Улсын хөгжлийн сайн сайхан ард түмнийхээ материаллаг аж байдал, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд цаг наргүй, нойр хоолоо хугаслан, дайчин давшингуй ажиллаж ирсэн байх юм.
Ю.Цэдэнбал 24 насандаа 1940 онд намын XX Их хурлаас МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Мөн БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийг боловсрууулах, хэлэлцэх, батлалцах үйлсийг биечлэн удирдсан байна. Энэ бол түүхэнд бас л ховор тохиол байлаа. 1939 оны хавраас намар хүртэл Халхын гол дээр Монгол Улсын хил хязгаараар Японы түрэмгийллийн эсрэг хийсэн дайны үед Худалдаа үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга, Сангийн яамны дэд сайдын хувьд цэргийн ард талын хангамжийг залгуулахад хүчин зүтгэсэн шигээ зургаан жилийн дараа 1945 оны намар дэлхийн II дайны галыг дорно зүгт унтраалцахад монголын ардын цэргийн дэслэгч, генерал Ю.Цэдэнбал мөн Их хянганаас Жэхэ хотыг хүртэл тулалдааны хүнд хэцүү замыг туулах Монгол цэргийн ард талын болон байлдааны ажиллагааг зохион байгуулахад бүх цэргийн жанжны орлогч, цэргийн улс төрийн газрын даргын хувьд биечлэн оролцжээ. Энэ их хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, 1979 онд түүнд түүнд Маршал цол олгожээ. Энэ бас л ижилгүй хувь заяа байв.
Дайны дараа ЗХУ-тай найрамдалт харилцаагаа улам өргөжүүлж Улаанбаатарын цахилгаан станц, Налайхын уурхайн өргөтгөл, Шаазан ваарын үйлдвэр, Сүүний комбинат, Чихэр боовны үйлдвэр, Мах комбинат, Талхны завот, Улаанбаатар-Сүхбаатар- Мөрөн- Булган-Өндөрхаан, Чойбалсан, Улаантолгойн гурилын үйлдвэрүүд зэрэг олон салбарын бүтээн байгуулалтыг эхлүүлж ажилд нь оруулжээ.
1945 оны хавар Дэлхийн II дайн Европт төгсгөл болох үед энхийн бүтээн байгуулалтын үйлсийг төлөвлөх цаг ирж, улсын төлөвлөгөөний комиссыг бий болгосон билээ. Мөнхүү комиссын анхны даргаар урьд улсын төлөвлөгөө тоо бүртгэлийг шалгах газрыг 1941 оноос хариуцаж байсан эдийн засагч Ю.Цэдэнбал 1948 оныг хүртэл ажиллаад улмаар сайд нарын зөвлөлийн даргаар 1952-1974 оны хооронд 22 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн байна. Ийм хүнийг Монголын XX зууны түүхээс олоход бэрх юм. 1951 оны эхээр Их хурлын сонгуулийн шинэ хууль гаргахад боловсруулалцаж, редакторлож биечлэн оролцож, түүнээс хойш болсон УИХ-ын есөн удаагийн сонгуулиар депутатаар улиран сонгогдож 1974 онд АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар сонгогдож, уг өндөр албан тушаалд тасралтгүй 10 жил ажилласан байна. Ийм хүн Монголын төрийн албаны XX зууны он дарааллын бичигт байхгүй юм. Түүнчлэн 1961-1965 онд Дарханы цахилгаан станц, Дархан-шарын гол, Дархан-Сүхбаатарын цахилгаан шугам, Шарын голын уурхай, Улаанбаатарын байшин үйлдвэрлэлийн комбинат, мод боловсруулах комбинат зэрэг үйлдвэр аж ахуйн газруудыг барьж байгуулав.
1961.10.27-нд БНМАУ НҮБ-ын гишүүн боллоо. Энэ байгууллагад Улсаа бүрэн эрхт гишүүн нь болгохын төлөө үүнээс 16 жилийн урьдаас 1945 оны 10 дугаар сард болсон Монгол Улсын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалтыг зохион байгуулан улмаар 1946 оны нэгдүгээр сард Гоминданы Хятадаар Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх, мөн оны эцсээр алс Дорнодын хэрэг явдлуудад Ю.Цэдэнбал хүчин зүтгэл, санаа бодлоо нэмэрлэж НҮБ-д элсэх саналаа уг байгууллагын сонорт хүргэж өргөдөл гаргах төлөөлөгчдийг толгойлох 1946 он хүртэл Вашингтон хүртэл явсан хүний хувьд ганцхан ЗХУ-тай дипломат харилцаатай байсан улс орноо дэлхий 90 гаруй улстай дипломат болон худалдаа соёлын харилцаатай болгосон хүний хувьд энэхүү үйлсэд ихээхэн гавъяа байгуулсан ижилгүй ийм хүн юм.
Ийм хүн XX зууны монголын гадаад харилцааны түүхэнд үгүй юм. Үүний зэрэгцээгээр хүн амыг эрүүлжүүлэх аян, соёлын довтолгоон, нэгдэлжих хөдөлгөөн, атарын аян, илгээлтийн эзэн, социолист уралдаан, арвилан хэммнэлт, намаас дэвшүүлсэн лозон гээд тоочоод байвал улс орон даяар далайцтай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн асар их ажил өрнүүлж ихээхэн үр дүнд хүрснийг тэмдэглэн хэлэхэд сайхан байна. Бал дарга “Нөхөд минь 4 цаг унтаж сур, 8 гэдэг чинь их байна” гэж үе үеийн залууст хэлдэг байв. Ингээд Ю.Цэдэнбал дарга ямар хүн байсныг хэдэн мянган хүний хэлсэн үгнээс зарим хүний хэлсэн үгийг товчхон тодотговол:
1940 оны тавдугаар сард Маршал Х.Чойбалсан алс баруун аймагт очиж Ю.Цэдэнбал даргын ээжтэй уулзаад “Би МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг төрүүлсэн гавъяатай эх Заяа танд баяр хүргэхээр ирлээ. Та бол улс орондоо үнэхээр хэрэгтэй хүү төрүүлжээ. Эх болгон намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг төрүүлээд байдаг юм биш. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол надаас том хүн шүү. Би танай хүү Цэдэнбалыг хэдэн жилийн өмнөөс судалж байсан, Эрхүү хотод онц сурч байх үеэс нь таньдаг болсон.
Цэдэнбал бол үнэхээр ухаантай, эрдмийг шамдан сурсан шинэ хүчин учраас Сангийн яамны сайдаар тавиад ажил дээр нь анхаарч бас туслав. Цэдэнбал хийсэн ажилдаа нягт нямбаа хандаж эзэн болдог онцлогтой, зав чөлөө бүхнийг ном уншихад зориулсан мэдлэгээ яамагт дээшлүүлж байдаг. Зан чанараар тогтуун томоотой. Би намын XX Их хурлын өмнө Зөвлөлтөд ажлаар явахдаа Цэдэнбалыг дагуулан явж чухам ямар хүн болохыг туршиж үзсэн. Энэ хугацаанд ер нь сайн хүн болох нь танигдсан учраас би таны хүү Цэдэнбалыг өндөр албан тушаалд дэвшүүлэн гаргаж тавилаа. Монгол Улсад эрдэм мэдлэгтэй хүн хэрэгтэй Цэдэнбал бол улсаа хөгжүүлэхэд үнэхээр түшиг болж чадах хүн” гэж хэлсэн байдаг. Хариуд нь Ю.Цэдэнбал хэлэхдээ “Намайг улс эх орон, нам засаг өдий зэрэгт хүргэлээ. Энэ бол маршал таны ач гавъяа намайг өсгөн бойжуулсан МАХН, хайрт эх орныхоо төлөө мэдлэг чадвараа зориулан ажиллахаа илэрхийлье/ гэсэн байдаг юм гэж ярьжээ.
Хөдөлмөрийн баатар агсан Л.Түдэв “XX зуунд ижилгүй түүнийг гүйцэх их юм хийсэн хүн үгүй, тэр ухааныхаа жолоог алдаж байгаагүй. Одоо цагт ноён нуруутай ийм хүн ховорхон гэж боддог. Ю.Цэдэнбалыг дэлхийн хүн гэдгийг түүх өөрөө нотолчихсон. Тэр хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, их ухаалаг, зав л гарвал ном их уншдаг, найрсаг, нөхөрсөг, элэгсэг, их сайхан сэтгэлтэй, хийж бүтээх хүсэл зориг нь оргиилсон хүн байлаа. Улсаа яаж хөгжүүлэх вэ. Ард түмний амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр тодорхой бодол дэвшүүлж томоохон үр дүнд хүргэснийг ард түмэн захын хүн хэлээд өгнө.
Хөдөлмөрийн баатар Н.Сувд “Ер нь тийм даргын шинж гаргаж хэзээ ч ихэмсэг дүрд тоглож байгаагүй. Тэр үед үнэхээр орчин нөхцөл боломжгүй, дэлхий хоёр системд хуваагдчихсан, хоорондоо жинхэнэ эсрэг тэсрэг тэмцсэн, нэгнийгээ дарахын тулд яахаас ч буцахгүй байсан, тийм орчинд ажиллаж амьдарч байсан хүн шүү дээ. Үнэхээр улсынхаа төлөө ухаан, эрч хүчээр өнөө үед тэр хүн ажиллаж байсан бол монгол ийм байхгүй, үүнээс илүү хөгжих боломжтой байсан болов уу гэж үнэлдэг. Ёстой нөгөө “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэг чинь энэ хүнийг хэлсэн мэт санагдаж байна. Тэр хүний өвчнийг улс төрийн үйл хэрэгт ашиглаж байсан байх аа гэж би боддог. Ер нь бурхан тэнгэр гэж байдаг бол дэнслэгдэх юм нь дэнслэгдэх байх гэдэгт би итгэдэг” гэжээ.
СГЗ сэтгүүлч И.Цоодол “Тэр хүний үед дээрээ төр засагтай, дэгтэй журамтай улс шиг л улс байлаа. Монголын ард түмэн цөмөөрөө тэр хүнийг аав шигээ хүндэтгэн хайрлаж нэрийг нь сонсоод баярлаж, дүрийг нь хараад бахархадаг” гэж дуу алджээ. Ю.Цэдэнбал бол жинхэнэ утгаараа хүнлэг бурханлаг даруу хүн байжээ. Монголын төрд амьдралаа зориулахдаа сэтэрхий тэвнэ, хугархай сандал ч аваагүй хүн. Ер нь эх орон ард түмнийхээ төлөө шөнөжингөө ажиллаж тархины судсаа хатууруулж, биеэ золиослосон хүн. Тэгвэл одоо яаж байна том том сэхээтнүүд улс орноо уралдан цөлмөөд ихэнх нь оффшорт мөнгөө хийгээд, зарим гадаадад зугтан гарч тэндээ тухлан, зарим нь ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банкыг тоноод л суугаад байхаас өөр зүйл алга, үүнээс өөр ажил хийхгүй байна шүү дээ. Хүнийг тухайн цаг үеийн хэмжүүрээр нь үнэлэх нь зөв. Азид байхгүй том ховор номын сантай, ажлын өрөөтэй хүн байв. Тэр сайхан ховор номын санг нь завсрын бэртэгчингүүд гарч үймүүлж тонож үгүй хийсэн. Хүний нутагт байхдаа Монгол руугаа харж сууна гээд ширээгээ зассан нь сэтгэлийг минь ихэд өвтгөж, өр зүрхийг минь шархируулж билээ. Тэрээр Монголд ганц тохиосон хүн гэж боддог. Түүхэнд мартагдахгүй гялалзах од, хайрлан хүндлэгдсэн ард түмний үнэнч хүү, шударга хөдөлмөрч хүн байсан юм.
С.Жаланаажав дарга “Монголын хөдөө аж ахуй цэцэглэн хөгжсөн, сум нэгдэл, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, олон арваараа байгуулагдаж, малчдын хужир шүү, ус, уст цэг худаг бүх аймаг суманд жигд байгуулсан. Хөдөө аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болтлоо хөгжсөн. Тэр үед Цэдэнбалыг гүйцэх авъяаслаг удирдагч байхгүй, тийм учраас түүн шиг бурхан шиг шүтэх авъяастан бидний дунд байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч албадлаггүйгээр монголын ард түмэн шүтдэг, айл болгон зургийг нь гэртээ тавьдаг хүний сэтгэлд хүрч тодорсон хүн. Өсөх ирээдүйтэй, мэргэжлийн боловсон хүчин бол манай намын амьд капитал мөн гэж хэлж байв. Тэр бол дахин төрөхгүй түүхэн удирдагч мөн. Түүний гаргасан алдаа бол хүнд дэндүү итгэдэг байснаас...” гэх мэтээр дурсажээ.
Нийтэд нь базаж хэлвэл Ю.Цэдэнбал дарга эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 гаруй оронтой дипломат харилцаа тогтоох, бүс нутгийн орнуудтай, бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэх, НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр Монгол улсаа элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн бие хүн билээ. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал насан туршдаа суралцаж, олсон өргөн дэлгэр мэдлэг, ажил ариван баялаг туршлага, удирдах ажилтаны авъяас билэг, нөр их хөдөлмөрөөрөө монголын ард түмний сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээ зориулж зүтгэсэн монгол түмний эрхэмлэн дээдлэдэг хүү нь билээ.
Тэрээр улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэд нь соёлт хүн төрөлхтөний нийтлэг жишигээр ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, сайхан ирээдүйн суурийг бүрдүүлэхийн төлөө хоногт 3-4 цаг унтаж чөмгөө дундартал зутгэсэн. Ардын боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлж МУИС, АШУИС, ШУ-ны академийг байгуулж, сансарт огторгуйд мөрөө гаргасан дэлхийн цөөн орны нэг нь болсон. Хүн амын дөнгөж 1% нь эх хэлээрээ уншиж байсан монгол орныг бүх иргэн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болгож Юнескогийн шагнал хүртэх хэмжээнд хүргэсэн гавъяа түүний нэр хөдөлмөр зүтгэлтэй шууд холбоотой. Өнөөдрийн бүтээн байгуулалт бүхэн Дархан, Эрдэнэт, Багануур, Багахангай, Бор-Өндөр, 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотодоо бүтэн байгуулалт бүхэн түүний үйл ажиллагаа хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Товчхондоо Ю.Цэдэнбал даргаар удирдуулсан / 1940-1984 оны/ хоорондох дөчин хэдэн жил дарлалгүй, мөлжлөггүй, хулгайчгүй, ядууралгүй бөгөөд, эрүүл овунлаг монголыг байгуулж чадсан байдаг. Энэ бол Ю.Цэдэнбал дарга монголын ард түмниг аль болохоор эрүүл аюулгүй хүмүүнлэг орчинд амар амгалан эв найртай, амьдралын төлөө дөин хэдэн жил үнэхээр чөмгөө дундартад зүтгэсэн, жинхэн эх оронч, чин шудрага удирдагч байсныг харуулсан түүхэн баримт мөн буй за. Тэрээр МАХН-н 17-р хуралд тависан тайлан илтгэлдээ “ЗХУ-тай ойртон нягтрах нь манай улсын хөгжлийн зүй тогтолт үйл явц мөн” гэсэн бүхэл бүтэн бүлэг оруулж энэ тухайгаа тодорхой таниулан ард тмүний дэмжлэг авсан билээ.
1950-1980-иад оны хооронд ЗХУ-ын тусламжаар 70 гарруй томоохон үйлдвэр аж ахуйн газар, 1960-1970 онд Дархан хотыг байгуулж, Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний төв, 1000 машины засвар хийх авто засварын завод, Налайхын уурхайн шинэ өргөтгөл, Дархан-Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам барьсанаар эрчим хүчний анхны нэгдсэн системийг байгуулжээ. БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Улаанбаатар Дархан хотод 210 мянган квадрат байшин үйлдвэрлэх хүчин чадалтай 2 комбинат, бусад олон чухал обьектыг бэлэг болгон манай улсад шилжүүлэв. 1976-1980 онд Эрдэнэт хотыг байгуулж Улаанбаатарын III ЦС, Чойбалсангийн цаилгаан станцын өргөтгөл, Улаанбаатар, Налайх, Багануурын цахилгаан дамжуулах шугам, Шарын гол, Адуун чулууны уурхайн өргөтгөлсум санийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, атарын болон тээжээлийн их бүрэн аж ахуйн нэгжүүд, Салхит, Эрдэнэтийн төмөр зам, Дархан, Эрдэнэтийн засмал зам, Сэлэнгэ мөрнөө ус татах шугам, манай улсыг ЗХУ-ын эрчим хүчний төвтэй холбов.
1981-1985 онд Улаанбаатрын IV цахилгаан станц, Багануурын уурхайн эхний ээлж Улаанбаатар-Дархан-Багануур-Чойрын болон аймгийн төв хөдөө орон нутагт 1000 км өндөр хүчдэлийн шугам, Улаанбаатарын III цахилгаан станцын өргөтгөл, Хөтөлийн цемент шохойн иж бүрэн үйлдвэр, Багануур, Багахангай, Бор-Өндөр, Ховд, Мандалговь хотуудад тоосгоны үйлдвэр, Улаанбаатар, Эрдэнэтийн хивсний үйлдвэр, Улаанбаатарын ээрмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Талх-Чихэрийн комбинат, Мебель-Модон эдлэлийн комбинат, Сүхбаатарын мод боловсруулах үйлдвэрийн комбинатын өргөтгөл, Улаанбаатар Дархан, Эрдэнэт, Хөтөл, Шарын голд 800 орчим мянган кв/м талбай бүхий орон сууц зэргийг барьж өгчээ. Монголын 9000 гаруй ажилчин, ИТА, курс, дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС-д суралцан, төрөл бүрийн мэргэжил эзэмшин, эх орондоо хийж бүтээх урам зориг нь оргилж байв. ЗХУ-тай ойртон нөхөрлөж Л.И.Брежнев даргад улс орныхоо нийгэм эдийн засгийн байдлыг олон талаас нь оновчтой зөв тайлбарлан таниулснаар бүхэл бүтэн 3,4-р хорооллыг үнэ төлбөргүй бариулж бэлгэнд авч бас гэрлэх ёслолын ордон залуу техникчдийн ордон, хүүхэд залуучуудын ордон, залуучуудын ордон, усан бассейн, залуу байгальчдын станц, хүүхдийн сүүний үйлдвэр, яармагын 120 ортой хүүхдийн эмнэлэг, хүүхдийн парк, олон улсын хүүхдийн найрамдал зуслан, хөгжим бүжгийн сургууль, хүүхдийн төлөө фондтой хамтран 18 аймаг сум нэгдэл, сангийн аж ахуй бүгдэд нь сургууль цэцэрлэг ясли, барьж байгуулж өгсөн нь улсын хөгжил дэвшилд үнэлж барашгүй хувь нэмэр болов.
Ганцхан жишээ дурьдахад II, III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ХӨСҮТ, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог заслал судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв бусад эмнэлэгүүдийг барьж байгуулсан нь 2020-2021 оны Ковидоор хүн нь дүүрч ёстой аминд орж, өвчтөнүүдийг тэдгээр эмнэлэгт хэвтүүлэн илааршуулж, амьд мэнд гарч баярласан олон хүн талархаж байсныг бид цөмөөрөө харлаа шүү дээ. Төрийн соёрхолт эсгүүрчин Б.Дүгэрсүрэн “Хүн болгон хөдөлмөрч, арвилан хэмнэгч байхыг номлодог, эелдэг найрсаг сайхан зантай хүн байв” гэж дурсажээ.
Дашрамд өгүүлэхэд 1977 оны үед дарга санаачлан намын төв хорооны бүгд хурал хуралдуулж “Арвилан хэмнэлтийн” асуудал авч хэлэлцэн тэр үеийн хүн нэг бүрийн зүрх сэтгэлд хүрч хоногшин үлдсэн ажил амьдралдаа мөрдүүлж ирсэн алдарт 2 лоозон гарсан юм. “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой хэмээх Намын төв хорооны лоозон байдаг бол “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандингнан хайрлаж тахиж шүтэж байх ёстой зүйл маань нэгдүгээрт Социалист өмч, хоёрдугаарт социалист өмчийг бүрдүүлэгч ариун цагаан хөдөлмөр мөн. Бат түшиг болсон энэ хоёр тулгуур баганагүйгээр социализм хөгжиж бэхжиж чадахгүй” хэмээн Ю.Цэдэнбал хэлжээ.
Цааш нь задлаад үргэлжлүүлэн ярь гэхээр “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” гэж ярьдаг. Наадахаа оросоор хэл гэхээр “Каплю бережит тонну” гэж байсан ч нэгэнт 46-47 жил болсон байна. Одоогийн удирдагчид Бал даргын зиндаанд хүрэхэд урт хугацаа их зам туулна. Архивч Увш гэдэг хүн ярихдаа “1939-1945 оны дайны хүнд үеэр Цэдэнбал дарга 15 минут унтаж бусад цагтаа улсынхаа төлөө ажиллаж байлаа” гэж хэлсэн баримт нь архивт байгаа юм байна. Энэ лоозон олон хүний хийж бүтээх арвилан хэмнэх, хүсэл эрмэлзлэлийг бадрааж оюутаны цүнхэнд, сэхээтний ширээн дээр, малчны отрын майханд хадчихсан нэг үе үүгээр амьсгалж одоогийнхоор байлдан дагуулж, нийгмийн ашигт коэфицентийг улам хурдасгасан юм. Үүний үр дүнд бүтээн байгуулалт улам эрч хүчтэй болж сайн гүйцэтгэлтэй гарсан юм.
Тэр үед олон улсын коммунист хөдөлгөөн гэдэг нэр томъёо, нэршил байлаа. Ю.Цэдэнбал дарга олон улсын коммунист хөдөлгөөний нэрт зүтгэлтэн гэж үнэлэгддэг байсан бөгөөд олон улсад их нэр хүндтэй удирдагч байв. Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд, Ю.Цэдэнбал даргын оруулсан гайхамшигт хувь нэмэр асар их юм. Үүнээс гадна Ю.Цэдэнбал дарга Германаар мах комбинат, Польшоор Улаанбаатарын мод боловсруулах комбинат, дарханы царууц тоосго шохойн үйлдвэр, Унгараар оёдлын үйлдвэр , Биокомбинат, Чехээр /Чехословак/ УНТЭ, Гутлын үйлдвэр, Болгараар Монгол-Болгарын геологийн хамтарсан экспедиц, Румынаар мебель-модон эдлэлийн комбинат, Улсын Цирк, зэрэг томоохон үйлдвэр комбинатуудыг бариулж улс орны хөгжилд шийдвэрлэх хувь нэмэр орууулав. Түүнчлэн ЗХУ-аас арьс ширний үйлдвэрийн нэгдэл, ноосны үйлдвэрийн нэгдэл, савхин эдлэлийн үйлдвэр, хром юфтийн үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ туршилтын төв зэрэг улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар бүтээлтэй хувь нэмэр оруулжээ.
Цэдэнбал дарга улс орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар харьцуулсан дүгнэлт гаргаж чаддаг, энгийн жижиг асуудлаас аваад, ирээдүйн зорилттой хослуулж бүх ажлыг бүрэн гүйцэт ойлгож нэгдсэн дүгнэлт хийж илтгэл тавьдаг хүн байв. Улс орын амьдралыг маш нарийн судлаж ирээдүйн хандлагаа урьдчилан харж эдийн засгийн бодит байдлыг тоон үзүүлэлтээр харьцуулан тодорхой зорилт дэмшүүлдэг, түүниййгээ хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажлыг улс орны хэмжээнд бүх талаар өрнүүлж чаддаг, олон түмний хүччийг бүрэн дайчилж чаддаг ажлын онцлог арга барилтай хүн. Тухайн үедээ гол хууль болж байсан төлөвлөгөөт ажлын биелэлтийг маш нарийн дүгнэдэг, хурал зөвлөгөөнөөр үе үе хэлэлцүүлж, үнэлэлт, дүгнэлт өгүүлдэг байв. Нөр их ажилсаг хөдөлмөрч эдийн засагч хүн болохоор УААА-н янз бүрийн салаа мөчирт тухайлбал үйлдвэрт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, төлөвлөгөөт зорилтыг хугацаанаас нь өмнө тоо чанарын хувьд ханган биелүүлж ажлынхаа үр дүнг байнга сайжруулахыг зөвлөдөг байсан нь бидэнд хөдөлмөрлөх, урам хайрлаад зогсоогүй манай хамт олон зоригжиж ихийг бүтээх үйлсэд нэгэн дуугаар шамдан ажиллаж байлаа гэж хөдөлмөрийн баатар Ц.Амгалан бахархалтайгаар өгүүлж билээ.
Бас нэг асуудал бол аль эртнээс монголын ард түмэнд үнэн худал, буруу зөрүү ойлголт өгч Ю.Цэдэнбал даргыг дур мэдэн Давст уулыг өгчихсөн юм шиг цуурч ирсэн нь туйлын буруу юм. Тэр үед Цэдэнбал хүү 16 настай ЗХУ-ын Буриад, Эрхүү хотод суралцаж байх үед тэр үеийн Монгол-Тува улсын хоёр талын Засгийн газар удаа дараа хэлэлцээд аль эрт шийдвэрлэсэн байна.
1.Давст уул болбоос Тагна-Тува ард улсын давсны асуудлыг хангах ганц газар болсон тул Тагна-Тува ард улсын нутаг дэвсгэрт оруулав / гэжээ. Улмаар оны 1932 оны наймдугаар сарын 12-нд Давст уулыг Тува улсад өгөх тухай тэр үеийн ерөнхий сайд байсан Пэлжидийн Гэндэнгийн засгийн газрын шийдвэрийг батлажээ. Ингэж тэр үеийн ЗХУ-ын Тува улсад Давст уулыг өгсөн асуудал шийдвэрлэгдсэнийг түүхийн баримтаар баталгаажуулан тогтоосон материал архивт байгаа тул энэ архивын үнэн зөв бодит байдлыг үндэслэн энэ буруу зөрүү ойлголтыг засаж залруулан ойлговол зохилтой. Харин сүүлд дарга Давст уулыг эргүүлэн авсан тухай баримт бас байдаг юм байна.
Ер нь түүхээ гуйвуулсан үндэстэн өөдөлдөггүй. Энэ нь түүхийн тавцан дээр хэн нь хэн бэ гэдгийг өнгөрсөн 30 гаруй жил монголын ард түмэн яс махандаа тултал олон зуун баримт нотолгоогоор батлагдах шиг боллоо. 2017 онд Монголын залуучуудын холбооноос сүүлийн 30 жил гарсан монголын зуун хар хэрэг гэдэг сэтгүүл товхимол гарсан нь үүнийг хангалттай нотлоно. Өнөөдөр дөрвөн жил төр барьж чадахгүй байхад энэ хүн ямар аугаа сэтгэлийн хатаар ямар их зовлонг туулж өөлүүлж муулуулж байсан гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл өмөрч зүрх шархирдаг юм. Ийм сайхан ачтай буянтай хүн одоо хаана байна. Хаана ч байхгүй. Тэр байтугай Ази-Европ даян дэлхийд ч байхгүй. Ю.Цэдэнбал дарга “Би нам ард түмнээсээ урваагүй” гэж хэлсэн нь түүний насан туршийн нөр их хөдөлмөрийн гэрч болон үлджээ.
Хөдөлмөрийн баатар нэрт сэтгүүлч Х.Цэвлээ гуай “Тэр хүн бол монгол хүн, тэр монголын төлөө тэмцсэн, амьдарсан хүн, тэр үхээгүй, түүнийг үхүүлсэн, дайсан түүнийг үхүүлээгүй. Төр нь түүнийг үхүүлсэн. Түүнтэй ажил үйлс эрдэм ухаан, алдар хүндээрээ өрсөлдөөд давж гарах хүн түүнээс хойш гарч ирээгүй, хүлээсээр 30 хэдэн жилийг ардаа орхижээ. Түүнийг төрөлх эх оронд нь ирүүлэхийг зөвшөөрөхгүй тийнхүү харь оронд үхүүлсэн явдал бол яалт ч үгүй төр засгийн зүгээс тов тодорхой санаа зорилготой үйлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт мөн хэмээн харагдаж байна.
Олон олон ээдрээ төвөгтэй, эмзэг нарийн үйл явдлыг нүдээр үзэж, сэтгэлээрээ мэдэрч явсан нь эгэл жирийн олон түмэн сэтгэл зүрхээрээ гадагш нь биш дотогшоо ингэж өгүүлж байна. Тэр хүн төрөлх монголынхоо өндөрийн оргил, гүний хязгаар, өргөний зах, үнэний туйлд хүрэхсэн гэхдээ дөчин хэдэн жил нойроо хугаслан, хоолоо хагаслаж явсан хүн юм байна” гэж хэлжээ. Их үнэн хэлсэн байна шүү. Бал даргыг намаас нь хөөж, бүх одон медалыг нь хураан авч, энэ тухай бүр сүүлд нь өөрт нь дуулгах төдийд ер тоосон шинжгүй “Би эхлүүлэн хийх ажлаа дуусгаж чадаагүй нь тоогүй” гэж хэлсэн нь ямар их алсыг харсан, монголын ард түмнээ гэсэн шалгарсан шилдэг удирдагчийн үг вэ” Мөн “Бидний зүрх судас та нарын зүрх судастай хамт цохилж байгаа гэж бодож ажлаараа” гэж хойч үедээ гэрээслэн захисан, 44 жил төр барихдаа хоногт 3-4 цаг, 1939-1945 оны дайнд оролцож байхдаа ч түүхч архивч Увшийн хэлснээр 15 минут унтаад шууд ажилдаа ордог байсан. Энэ хүнийг түүх мартахгүй, ард түмэн хэзээ ч мартахгүй, нийгмийн хөгжлийн үе шат бүрт манлайллаа үзүүлж байв. Миний ойлгосоноор монголын томоохон бүтээн байгуулалтын ажил, 40 гаруй жил Ю.Цэдэнбал даргын асар их нэр хүнд, буян заяа, нүүрийн буян, нэр хүндээр энэ их бүтээн байгуулалтын бүх ажлын хийж ирсэн юм болов уу гэж үзэж байна. Ард түмэнч үүнийг дэмжих байх л даа. Тэр хүн ёсны хайраар дутсан юм шиг санагддаг шүү. Тэрээр ард түмний чин үнэнч, бат итгэлт нөхөр, даруу төлөв хүн гэдэг ард түмнээсээ авсан алдар бол тэр бүр аавын хүү алдартан гавъяатан хэн бүхэнд олдохгүй хамгийн эрхэм сайхан нэр хүнд гэдгийг хэлэх гэсэн юм. Ю.Цэдэнбал дарга түмэн жилдээ үл мартагдах түүхэн гавъяат үйлсийг бүтээгч бас монголын хөгжлийн тэргүүн зэргийн том бодлого ч, стратекч мөн гэж үзэж байна. Нэрт сэтгүүлч Ц.Дашдондовын “Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой” гэж хэлснийг дурдууштай. Мөн АУЗ Ш.Сүрэнжав “Үсээ бууралттал зүтгэчихээд өнчирч ганцаардсаар харьд өнгөрсөн юм хөөрхий. Алт хэдий шарлавч үнээ үл алдах, Алдартан хэдий халивч үйл хэрэг нь мөнх юм” хэмээсэн.
Гэрээслэсэн үг нь хэрээс болж үлдээгүй түүний
Гэгээн нүд цагаан санаа цэвэр ариунаараа
Өөрт оногдсон орчлонгийн заяа тавиланг тэрээр
Өргөн түмний хараа зориг хүч хөдөлмөрт нэмсэн юм
Алтай, Хянган, Хангай, Говийг алдалж төрсөн
Ариун Сэлэнгэ, Хэрлэн, Орхоныг амталж өссөн
Өвөг дээдэс ард иргэд минь өргөн нутаг дээрээ
Өндөгөө өмөөрсөн өвгөн бүргэд шиг жигүүрээ дэвжээ
Амьд явбал алтан аягнаас ус ууна гэдэг
Тэр алтан аяганд аз жаргал өнөөдөр бялхаж
Тэр аз жаргал түвшин дүүрэн дандаа байж
Манай үеийн хамаг сайн сайхны ундраа болж
Малчин, ажилчин, сэхээтэн, биднийг ундаалж байна.
Мэлтэлзэж байгаа далай шиг жаргал цэнгэл дүүрэн байна
Миний төрөлх эх орон аз жаргалын алтан аяга юм.
Б.ТҮНЭРЭВ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Цэлэнбал монголын хамгийн хуурамч, коммунист сэтгэхүй байсныг коммунизмын орхидос болсон МАН ын өнөөдрийн дайсагнасан үйл ажиллагаа батлан харуулж байна.
Мэдээж монголын төлөө хийсэн юм байгаа л биз, ер нь бол оросуудад зүтгэж байгаад цагийн эрхээр ашиглалтын хугацаа нь дуусаад оросуудынхаа гараар устгагдсан хүн л гэж ойлгодог ш дээ
Оросын бууны нохой,КГБ-ын тагнуул, монголыг оросын бүрэлдхүүнд оруулах гэж хэд хэдэн удаа оролдож байсан,монголын газар нутгаас оросод өчнөөнийг өөрийгөө оросод үнэнч гэдгээ харуулахын тулд бэлэглэж байсан, өчнөөн их монголчуудыг хэлмэгдүүлж зовоож байсан хүн яахлаараа Монголын ард түмний үнэнч хүү болчихдог байна аа, ха ха ха. Ёстой нөгөө үмхий увс, дөрвөдчүүддээ л ”үнэнч хүү”-н юм байх даа, зайлуул гэж!
Оросын бууны нохой, КГБ-ын тагнуул,Монгол улсыг оростой нэгтгэхийг хэд хэдэн удаа оролдож байсан,Монголын газар нутгаас өчнөөнийг оросод үнэнч гэдгээ харуулахын тулд бэлэглэж байсан хүн Монголын ард түмний үнэнч хүү болж харагдаач! Үмхий дөрвөд,увсчууддаа л таарсан ”үнэнч хүү” болдоо, чааваас гэж!