Их Британийн парламентын Нийтийн танхимын гадаад харилцааны байнгын хороо БНХАУ нь Их Британид болон Лондонгийн Энэтхэг, Номхон далай дахь ашиг сонирхолд “заналхийлсэн”, БНХАУ-ын ИХ Британийн талаар баримталж буй бодлогыг “түрэмгийлсэн” хэмээн тодорхойлжээ.
Тус байнгын хороо Хятадын Коммунист намын үйл ажиллагаа Нэгдсэн Вант Улс болон түүний ашиг сонирхолд заналхийлж байна гэж үзэж байна. Үндэстэн хоорондын өрсөлдөөн түрэмгий шинж чанартай байдаг ч Хятадын Коммунист намын үйлдэл Их Британийн талаар илүү их түрэмгийлсэн шинжийг агуулж байна хэмээн тус байнгын хорооны тайланд дурджээ. Түүнчлэн, Лондонд тогтоон барих дипломат үйл ажиллагааг хөгжүүлж, батлан хамгаалах, тэр дундаа Тайванийг хамгаалахад чиглэсэн бодлогыг холбоотнуудын хамтаар бэхжүүлэхийг баримт бичигт зөвлөсөн байна. Их Британийн Засгийн газар Тайванийн ард иргэдийн эрхийг хамгаалахыг дэмжих үр дүнтэй бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэх боломжийг нээсэн шийдвэртэй алхам, улаан зураасыг тодорхойлох шаардлагатай.
Нийтийн танхимын гишүүд Их Британийн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай харилцах харилцааг чухалчлахыг дэмжиж, эдгээр улс оронтой худалдааны болон хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх нь Их Британийн эдийн засаг болон холбоотнуудад нь ашигтай хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )