Хятадын тусгай албаны ажилтан хэмээн таамаглаж байгаа этгээдийг Их Британийн хилээр нэвтрэхийг хоригложээ

Л.Батбаяр | Zindaa.mn
18 цагийн өмнө

Их Британийн хунтайж Эндрю-тэй хамтран бизнес төсөл хэрэгжүүлж байсан Хятадын тусгай албаны ажилтан хэмээн таамаглаж буй этгээдийг Их Британийн хилээр нэвтрэн орохыг хориглосон тухай The Times сонин мэдээлсэн байна.

Нэрийг нь нууцалсан энэ хүн нь Их Британийн хунтайж Эндрю-тэй нягт харилцаатай байсан бөгөөд Хятадаас хөрөнгө оруулагчдыг эрж хайхдаа тэрээр хунтайжийн нэрийн өмнөөс ажиллаж байжээ. 2021 онд түүнийг Их Британийн эзэн хааны гэр бүлийн гишүүний төрсөн өдрийг тэмдэглэх үдэшлэгт урьж оролцуулж байсан байна.

Энэ үеэс тэрээр Их Британийн хууль хамгаалах байгууллагуудын хараанд өртсөн аж. 2021 онд түүнийг Нэгдсэн хаант улсад орж ирэхэд нь хууль сахиулагчид терроризмтой тэмцэх хуулийн хүрээнд хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр түр саатуулж, гар утсан дахь мэдээллийг нь судалж байсан ажээ.

Их Британид нэвтрэн орохыг нь хориглох шийдвэр хүлээгдэж байсан 2023 оны хоёрдугаар сард Хятадын энэ иргэнийг Бээжин-Лондоны чиглэлийн нислэгээс буулгаж байв. Эцсийн бүлэгт Их Британийн эрх баригчид энэ эрийг тус улсад нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Их Британийн сөрөг тагнуулын МИ-5 албанаас мэдэгдсэнээр, энэ бизнес эрхлэгч нь үнэхээр Хятадын коммунист намын гишүүн бөгөөд тагнуулын мэдээлэл цуглуулдаг хэмээн тооцогддог Хятадын ард түмний эх оронч нэгдсэн фронт байгууллагад ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top