Их Британийн эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Күнзийн дээд сургуулиудыг шат дараалан хааж, оронд нь Тайваниас багш урьж, ажиллуулахаар төлөвлөж байна гэж “Guardian” мэдээлжээ.
Одоогийн байдлаар, Их Британид Күнзийн дээд сургуулийн 30 салбар ажиллаж байна. Өнөөг хүртэл Их Британийн консерватив Засгийн газар Бээжингийн эл боловсролын хөтөлбөрийг эергээр хүлээн авдаг байсан гэж тус хэвлэл онцолжээ. “China Research Group” байгууллагаас явуулсан судалгааны дүнгээс үзвэл, Их Британийн сургуулиудад хятад хэлний сургалт явуулах зардлыг Күнзийн дээд сургуулиудаар дамжуулан санхүүжүүлдэг байжээ. Үүнд Их Британийн Засгийн газар 2015-2024 оны хооронд 30 гаруй сая ам.доллар төсөвлөсөн байна. Харин өдгөө тус санхүүжилтийг Тайваньтай хамтран хэрэгжүүлэх боловсролын хөтөлбөрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа ба энэ талаар Тайванийн талтай хэлэлцээ хийж байна.