Энхтайвны корпусын багш нар төрийн өмчийн сургуулиудад англи хэл заана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 23

АНУ-д ажиллаж байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Энхтайвны корпусын захирал Скот Бэйлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын шинэ хуулийн хүрээнд англи хэлийг албан ёсны гадаад хэл болгон баталсныг онцлоод энэ нь засгийн газрын хувьд шинэ үүрэг, шинэ сорилтуудыг дагуулж байгаа гэсэн юм. Тухайлбал хамгийн багадаа англи хэлний хоёр мянган багшийн хэрэгцээ бий болж байгаа юм.

Салбарын сайд уулзалтын үеэр манай улсад сургуульд хамрагдалтын үзүүлэлт өндөр буюу 98 хувьтай байдгийг дурьдаад одоо хүртээмжээс гадна боловсролын чанарыг чухалчилж байгааг дуулгасан. Энх тайвны корпус нь олон жилийн турш манай улсын боловсролын салбарт хамран ажиллаж байгаа. Энэ хугацаанд англи хэлний сайн дурын багшийг илгээж ирсэнд талархал илэрхийллээ.

Цаашид энэ уламжлалт хамтын ажлллагааг шинэ түвшинд гаргах улмаар төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах, орчин үеийн шинэлэг менежментийг нэвтрүүлэх, чиглэлээр хамтран ажиллах санал тавьж ноён Скот Бэйлтаатай хүлээн авлаа. Мөн хиймэл оюун ухаан, өгөгдлийн систем, зайн сургалт, багшийг чадавхжуулах чиглэлээр ч хамтрахаар болов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.113.116) 2023 оны 09 сарын 23

Сайны хажуугаар саар гэдэг дээ. Алсын хараатай өөр сургалт явуулахаа тэд мэдэж л байгаа байлгүй гэж хардах юм.

0  |  0
Top