Б.Энхбаяр: Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчилна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 16

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулаад байгааг МСНЭ-ээс эсэргүүцэж, хуулийн заалтыг хасах шаардлагыг өнөөдөр /2023.10.16/ гардуулсантай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар энэ гэмт хэргийн субъект нь жирийн иргэд, сэтгүүлчид огт биш. Иргэн, хэвлэл мэдээлэлд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчилж өгнө.

Энэ асуудлаар би Хууль зүйн сайдынхаа хувьд МСНЭ-тэй хамтарч ажиллаж, хуулийн төсөл өргөн барина. Мөн Эрүүгийн хуульд заасан “Доромжлох” гэсэн заалтыг хасна. Энэ асуудалд хамтарч ажиллаарай гэж нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчиддээ хандаж уриалах байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.188.195) 2023 оны 10 сарын 16

Zuv baina.

0  |  0
иргэн(202.9.46.186) 2023 оны 10 сарын 16

Ганц сэтгүүлч биш, иргэдийн эх сурвалжаа нууцлах эрхийг бас хуульчилж өг

1  |  0
иргэн(66.181.190.73) 2023 оны 10 сарын 16

энэ монгол улсад ямар сонин хачин хүмүүс дарга сайд хийдэг болчихвоо, хулгайч луйварчдын улс болж дууслаа

1  |  0
Top