Хоёрдугаар шатны "НҮҮРСНИЙ СОНСГОЛ"-д 300 гэрч дуудлаа

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

“Нүүрсний сонсгол”-ын эхний үе шат арванхоёрдугаар сарын 04-07-ны өдрүүдэд явагдсан. Уг сонсголд давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 (80.4 хувь) гэрч хүрэлцэн ирж оролцсон байна.

Харин хоёрдугаар шатны сонсгол ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох бөгөөд уг сонсголд оролцох гэрч нарын нэрийг өнөөдөр /2023.12.11/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр зарлалаа.

Хоёрдугаар шатны сонсголоор “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрсний борлуулалт, нүүрсний үнэ тогтоолт, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөр, С зөвшөөрөл, “Эрдэнэс тавантолгой” компанийн охин компаниудад оруулсан төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт,  гааль, хилийн цэргийн асуудал, Таван толгой-Зүүнбаян холбох төмөр зам, хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлуудыг хэлэлцэнэ.

Сонсголын эхний өдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр:

-П.Дэлгэрнаран СЕХ-ны дарга

-А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн

-Н.Батдаваа ҮСХ-ны дарга

-Ш.Адьшаа УИХ-ын гишүүн

-Х.Баатар ГЕГ-ын дарга

-Д.Цэвээнжав ГЕГ-ын дарга

-Б.Асралт ГЕГ-ын дарга

-Ц.Сэргэлэн УИХ-ын гишүүн

-Г.Цэнгэл ГЕГ-ын дарга

-С.Пүрэв ГЕГ-ын дарга

-П.Алагаа Өмнөговь аймаг дахь гаалийн хорооны дарга

-С.Сүхбаатар Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга

-С.Бат-Дамба Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга

-Ц.Сэргэлэн ХХЕГ-ын дарга

-Х.Лхагвасүрэн ХХЕГ-ын дарга

-Ш.Лхачинжав ХХЕГ-ын дарга

Арванхоёрдугаар сарын 19-ны өдөр:

-Ч.Хүрэлбаатар Сангийн сайд

-С.Баярцогт Сангийн сайд

-Б.Ганхуяг ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан

-С.Мөнхчулуун ШӨХТГ-ын дарга асан

-Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн асан

-Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн асан

-А.Чинзориг үнэлгээний хорооны дарга

-Д.Баярцэцэг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга

-М.Батбаяр ЭТТ ХК-ийн хуулийн хэлтсийн дарга

-Г.Онон ЭТТ ХК-ийн хуулийн хэлтсийн дарга

Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр:

-Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга

-Ц.Даваацэрэн, ТТТ ХХК

-М.Ганбаатар, ТТТ ХХК

-Н.Жавхлан, Зүүн үйлдвэрийн ерөнхий инженер

-Г.Гансүх, Гэрээний мэргэжилтэн

-Х.Батсайхан, Ажлын хэсэг

-Б.Мөнхбаатар, Ажлын хэсэг

-М.Батбаяр, Ажлын хэсэг

Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр:

-Х.Баттулга Ерөнхийлөгч асан

-Монголын төмөр ТӨХК-ийн гүйцэтгэх захиралууд

-Б.Энх-Амгалан УИХ-ын дарга

-Д.Банзрагч Зүүнбаян төмөр замын дарга

-А.Ганбат ЗХЖШ-ын дарга 

-Н.Удаанжаргал "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал 

-А.Амундра "Бодь интернэйшнл" компанийн гүйцэтгэх захирал

-С.Майдар Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын эксперт  ажлын хэсгийн гишүүн зөвлөх инженер

Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр:

Б.Жавхлан Сангийн сайд

Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга

Д.Сумъяабазар Хотын дарга асан

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(139.5.216.49) 2023 оны 12 сарын 13

Энүүний өмнө л цас зуд, бензин шатахуун, тог цахилгаан, нүүрсчин өнөрөө нтр зэргээр дөрөөлж байгаад замхаруулчихвал ч манай АН-ынхан ч тэнгэрийн умдагнаас атгалаа шүү

0  |  0
Top