Жастин Бибер: Би хамгийн азтай хүн!

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 23

 

Дуучин Жастин Бибер эхнэр Хейли Бибертээ 27 насны төрсөн өдрийн мэнд хүргэн, хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр "Төрсөн өдрийн мэнд хүргэе хонгор минь. Чи миний амьдралыг гайхамшигтай болгодог. Бас би чамайг бүхлээр чинь авсан азтай нэгэн" хэмээгээд 2002 оны "Хүн аалз" киног санагдуулам романтик бичлэгийн хамт нийтэлжээ. 

Хэйли Биберийн төрсөн өдөр энэ долоо хоногийн эхээр болж өнгөрсөн бөгөөд төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн бүх хүмүүст талахаж буйгаа илэрхийлсэн байна. 

Хосууд 2018 онд хуримаа хийсэн. Өнгөрөгч есдүгээр сард хуримын 5 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн тэд цаг үргэлж олны анхааралд байсаар ирсэн. Хамгийн сүүлд тэднийг хоёр тийш болж, Жастин Бибер Селена Гоместой эргэн нийлсэн, Жастин, Хэйли нар хүүхэдтэй болсон зэрэг худал мэдээлэл цацагдсан бөгөөд тэд эдгээр мэдээллийг няцаан аз жаргалтай амьдарч буйгаа ийнхүү тодотгожээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.119.154) 2025 оны 03 сарын 13

Азтай гэдгээ мэддэг л юм байна. Хейлитүүний хувьд маш зөв сонгот байсан.

11  |  0
Top